Dark Light
Нийгэм | 2025-12-10

БАЯН НУУРТ ЖИВСЭН МАШИНЫГ ТАТАН ГАРГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 8 дугаар баг “Баян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км/ 11 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашин “Баян” нуурт живсэн. Автомашиныг татан гаргуулах тухай иргэн Л-н хүсэлтийг аймгийн онцгой байдлын газар 12 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Иргэн  Л-ийн  "Тоёота ландкруйзер прадо" загварын суудлын автомашиныг татан гаргах ажиллагааг 12 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 16:00 цагт “Баян” нуурын хойд эргээс 85 метр зайнаас, 5 метрийн гүнээс гаргаж, эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22