"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм.
Гэрч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Бид монголынхоо эрх ашгийг хамгаалах хатуу байр суурийг баримталж байсан. Түүн дотроо бид монголын нутаг дэвсгэр дээр байгаа том уурхай. Бид 51 хувийг өр зээлгүйгээр авъя гэдэг байр суурийг баримталж байсан. Рио Тинтогийн тал зөвшөөрөхгүй бид энэ ордыг олсон. Шууд 51 хувиа өгвөл хөрөнгө оруулалтын асуудал болон бусад асуудлыг шийдэхэд хэцүү гэсэн. Тэгэхэд нь бид уян хатан хандаж эхлээд та бүхэн маань дийлэнх хувийг авах талаар бодож болно. Яваандаа та бүхэн монголын талд 51 хувиас доошгүй хувийг өгөх маягаар гэрээ хэлэлцээр хийж болох юм гэдэг саналыг хэлж байсан. Үүнийг албан ёсоор ҮАБЗ дээр ч хэлж байсан. Би ҮАБЗ-өөс гадуур буюу Фрийдланд гэж хүнтэй, Рио Тинтогийн лоббиг хийж байсан Английн Эндрю хун тайжтай, Рио Тинтогийн удирдлагатай уулзахдаа удаа дараа хэлж байсан. Тэгэхэд Фрийдланд би ойлгож байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ийм л байр суурьтай байх нь ойлгомжтой. Гэхдээ би энэ асуудлыг өөрөө шийдэж чадахгүй. Та Рио Тинтотой яриач гэсэн. Эндрю хун тайж ирж Рио Тинтойгийн асуудлыг танилцуулахад би бас энэ асуудлыг танилцуулж байсан. Ингээд ерөнхийдөө гадаад талын хүмүүс монголын байр суурь ийм байгаа юм байна. Ерөнхийлөгч нь ийм байр суурь илэрхийлж байгаа юм байна. Яваандаа монголын тал 51 хувийг авах бодлого баримталж байгаа юм байна. Бид хүлээн зөвшөөрөх ёстой юм байна гээд уур амьсгал тэр тийшээ хандаж байсан. Гэтэл харамсалтай нь 2009 онд хуйвалдааны сонгууль болж намайг унагааж хаяад Ц.Элбэгдорж гишүүн гарч ирээд, бидний ярьсан байсан, миний ярьсан байсан тэр нөхцөл байдлыг эсрэгээр нь эргүүлж яаран сандран Оюу толгойн гэрээ гэсэн монголд ашиггүй гэрээг хийсэн.








Нийгэм




