Dark Light
Нийгэм | 2025-12-10

Д.ТЭРБИШДАГВА: МОРДОХЫН ХАЗГАЙ ГЭДЭГ ШИГ ГЭРЭЭ ЭХНЭЭСЭЭ БУРУУ БОЛСОН

Image
"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм. 
Гэрч УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва: Мордохын хазгай гэдэг шиг гэрээ эхнээсээ буруу болсон. Хууль зөрчсөн, стандарт бус Засгийн газар байгуулж зориуд луйврын гэрээ байгуулсан. Үндсэн хууль зөрчсөн. Тэр цагаас хойш хууль бусаар засаг байгуулснаас болоод бүх зүйл стандартгүй явсны бодит жишээ бол стандарт бус гэрээ байгуулсан явдал. Түүнийг эхнээс нь зөв зүйтэй хийх чиглэл өгч байсан хүмүүс ч сууж байна. Тэр үед байсан гишүүд нам үл харгалзан бодит байдлыг харгалзан үнэнээр хэлэх гэж оролдож байсан. Тийм учраас Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны шийдвэр их зөв шийдвэр байсан. Баярсайхан дарга удирдаж, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар тэр үед ажлын хэсгийг нь ахлаад тодорхой чиглэлүүд өгч байсан. Миний хувьд ТЭЗҮ нь боловсруулагдаагүй төслийг оруулж ирж байгаа нь буруу гэж үзсэн. Тэр үед би дутуу ярьсан юм болов уу гэж бодоод өөрийнхөө үгийг шалгасан. 2018 онд ажлын хэсэг байгуулагдаад, тэр үед детальчилж үзэхэд үнэхээр ТЭЗҮ нь батлагдаагүй, сүүлд нь нөхсөн тохиолдол гарсан гэдгийг баримттай нь санал дүгнэлтэд оруулж байсан. С.Баярцогт өглөө чемодан дүүрэн баримттай ирсэн гэсэн. Би багцаалдаад цөөхөн хэдийг авч ирсэн. Энэ бол долоо дахь хавтас нь. Надад яг ийм 32 хавтас байгаа. Тэгэхээр бодит үнэнийг бодитоор нь ярьж, яг тэр үед хуралд оролцож үгээ хэлж байсан, үгээрээ баталж байсан, түүх болж үлдсэн хүмүүс орж ирж байгаа учраас үүнийг бодитоор нь хэлж ярих нь зөв болов уу. Тухайн үеийн 57, 41 дүгээр тогтоол их зөв болсон. Яагаад тогтоол дахин дахин гараад байна гэхээр үе үе ажлын хэсэг байгуулдаг. Үүрэг чиглэл өгдөг. Өгсөн чиглэлийг нь биелүүлдэггүй. Дахиад л ажлын хэсэг байгуулдаг, дахиад л чиглэл өгдөг. УИХ-ын тогтоол гэдэг чинь өөрөө хууль шүү дээ. Хуулийг биелүүлэх үүрэгтэй. Үүргээ биелүүлэхгүй байсан байхгүй юу. Иймээс одоогийн маш өргөн бүрэлдэхүүнээр хуралдаж байгааг дэмжиж байгаа. Зангиагаа зүүгээд гутлаа тослоод ирнэ гэсэн чинь зарим хүмүүс гадаадад гараад зангиагаа зүүгээд, гутлаа тослоод явж байгаа тэр хүмүүсийг хүртэл авчрах ёстой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22