Dark Light
Нийгэм | 2025-12-10

1704 ХҮҮХДИЙГ ОЛЖ ТОГТООН АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 12 настай хүүхэд нь алга болсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус мэдээллийн дагуу нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, оршин суух газраасаа алга болсон хүүхдийг энэ оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Цаашид эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарт хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг үе тэгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулан ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар оршин суух газраасаа алга болсон 1704 хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Хүүхэд гэр орноосоо алга болох шалтгаан нөхцөлийг судлахад эцэг эх хүүхэдтэйгээ ярилцдаггүй, гэмт хэрэг зөрчилд өртсөн, бусдын дарамт шахалтад орсон, гэр бүлийн орчинд хүчирхийлэл байгаа, үе тэнгийн найз нөхдөдөө уруу татагдсан, хорт зуршлын нөлөөнд өртсөн, үерхэл нөхөрлөлийн буруу нөлөө, бусад зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22