"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм.
Гэрч УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр: Тухайн үед С.Баярцогтын хэлж байгаагаар бүх материалыг өргөн барьсан. Бүгд ирсэн. Гэхдээ тэр ирсэн материалыг судалж үзээд, УИХ тэр гэрээг батлах боломж байгаагүй. Яагаад гэвэл учир дутагдалтай байсан учраас. Шууд буцаачих гэхээр гэрээ нь бүр байхгүй болох гээд, тийм үү. Тэгээд Засгийн газар дээр чиглэл өгье, үүрэг гээд 57 дугаар тогтоолыг гаргасан юм. Тэгээд УИХ гэрээг батлахгүй болоод Засгийн газрын 57 дугаар тогтоолын хүрээнд гэрээг баталж, байгуулъя гэдэг үүрэг өгсөн юм. Ийм л зүйл болсон. Гэтэл хамгийн харамсалтай нь гэрээг байгуулах явцдаа тухайн үед хүчин төгөлдөр байсан Монгол Улсын татварын эх үүсвэр болсон гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг хүчингүй болгож байгаад гэрээ хийсэн явдал хамгийн том хуулийн зөрчил болсон. Гэнэтийн ашгийн татвар 2009 онд гэрээ хийгдэхээс 3 жилийн өмнө батлагдсан. Гурван жил Эрдэнэтээс бусад газраас татвар авч байсан хууль. Тэр хуулийн хүрээнд Монгол Улсад 1 тэрбум гаруй ам:доллар орж ирсэн юм. Тэрүүгээрээ хүүхдийн мөнгөө, хөрөнгө оруулалтаа, нөөцийн сангаа бүрдүүлж байсан юм. 3/1 нь хүүхдийн мөнгө, 3/1 нь хөрөнгө оруулалт, 3/1 нь нөөцийн санд оруулсан. Тэр нөөцийн сангийн мөнгөөр С.Баярцогт сангийн сайд байхдаа 2008, 2009 оны хямралыг авч гарч байсан түүхтэй. Хамгийн чухал татвараа авч байх ёстой заалтаа унагаасан явдал өнөөдрийн эдийн засагт хохирол учруулсан нөхцөл болчихсон байхгүй юу. Үүнийг л бид гол нь тойрч ярих ёстой.








Нийгэм




