Dark Light
Нийгэм | 2025-12-10

11 ИРГЭН БНСУ-Д ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТАРИХ ТУРШЛАГА СУДАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 9 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Тун Ён хотын төлөөлөгч Пак Хун Дэйг хүлээн авч уулзан, Сэлэнгэ аймаг, Тун Ён хотын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, тус хотод улирлын ажиллах хүч нийлүүлэх талаар хэлэлцэж, тохиролцсон.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Сэлэнгэ аймгийн 11 иргэн олон улсад амт чанартай гүзээлзгэнэ тариалдгаараа алдартай БНСУ-ын Тун Ён хотын гүзээлзгэнийн хүлэмжид ажиллаж, туршлага судлахаар энэ сарын 12-нд Солонгос улсыг зорино.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж дээрх иргэдтэй уулзаж, “Гэрээний үүргээ биелүүлж, хариуцлагатай, сайн ажиллаад, туршлага судлаад ирээрэй, хамтын ажиллагаанд эергээр нөлөөлж, дараачийн туршлага судлах иргэдийн гүүр болоорой” гэж захилаа. Мөн энэхүү ажлыг дэмжиж, хамтран ажилласан Сангийн Сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон “Голд Вин” хуулийн товчооны Гадаад харилцаа хариуцсан захирал Н.Алтанцэцэг нарт талархал илэрхийллээ.

Эх сурвалж | Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22