Dark Light
Нийгэм | 2025-12-10

ТОМУУ "УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ДЭГДЭЛТ”-ИЙН ТҮВШИНД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 13 хувийг эзэлж байгаа ба өмнөх өдөртэй ижил түвшинд, өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан байна. Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 75.2% (2,460) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 467 хүүхдээр буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=45) байна. Эрчимт эмчилгээний тасагт 109 хүүхэд эмчлүүлж байгаагаас 44.0% (48) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 16 хүүхдээр буурсан байна. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,629 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 68.3% (1,113) байна. Өмнөх өдрөөс 767 хүүхдээр буурчээ.


Эх сурвалж | Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22