"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм.
Гэрч Сангийн сайд асан С.Баярцогт: Манай Засгийн газрын үед эрчим хүчний эх үүсвэрийн талаар таван том асуудал яригдаж байсан. Нэгдүгээрт, Эгийн голын усан цахилгаан станц дээр Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад, Дэлхийн банктай яриад Эгийн голыг ярьсан. Дараа нь Шивээ-Овоогийн цахилгаан станц. 10 мгб хүртэл ярьж байсан. Багануурын цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцыг ярьсан. Ц.Даваасүрэн 2018 онд орсон байхгүй юу. 2013 онд Сономпэлийн үед зурагдсан байсан. Түүнийг бид зүгээр зөвшөөрөөд хашаан дотор нь барина гэсэн бол явчихаар л байсан. Одоо бүх зүйлийг миний буруу юм шиг дайраад байх юм. Би Даваасүрэнд ганц юм хэлье. Чи ганцхан юм хариуцаад хийчихгүй яасан юм бэ. Хийдэггүй байхгүй юу. Тэгээд л зөндөө шалтаг тоочоод өр л залгуулаад яваа. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 онд нэмэлт хийсэн. Сайжруулсан нэмэлт байсан.








Нийгэм




