"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм.
Гэрч Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар: Юм болоод өнгөрсөн. Гэхдээ бүгдээрээ эргээд сайн санаж байна. Хэдүүлээ бодитой яримаар байна. Худлаа ярьцгаамааргүй байна. Эрчим хүчний эх үүсвэр баригдаагүй шалтгаан бол эрчим хүчний сайд байсан хүмүүс үүнийг өөрсдөө гардаж, хариуцаж хийх учиртай. Юу ч хийгээгүй байж бурууг бусдад өгдөг энэ зүйл огтхон ч байж болохгүй. Засгийн газрын хуралдаан дээр Ц.Даваасүрэн энэ асуудлыг оруулж ирэхэд би санал хэлж байсан. Тэр нь юу гэхээр Оюу толгой станц барина гээд удчихлаа. Үндэсний компаниуд болохоор би, чи гээд удаад байна. Тэгэхээр төр өөрөө үүнийг хариуцаад, сонгон шалгаруулалтаа явуулаад шийдчихвэл яасан юм бэ гэдэг санал хэлсэн. Түүнээс ямар бяслагны үйлдвэр барих гэж байгаа биш. Улсын төсвөөс бүхэл бүтэн цахилгаан станц барина гэж байхгүй шүү дээ. Тэр тусмаа Оюу толгой гэдэг компанид зориулж. Тэр бас л хийгдээгүй. Өнөөдөр энэ хэлэлцүүлэгт орж ирээд бусдыг муулаад, өөрийнхөө бурууг бусад руу түлхэж байгаа хүн болгон хариуцсан ажлаа эрх мэдэлтэй байх үедээ хийгээгүй.
С.ОТГОНБАЯР








Нийгэм







