Dark Light
Нийгэм | 2025-12-10

С.БАЯРЦОГТ: З.ЭНХБОЛД НАМАЙГ ШОРОНД 73 ХОНОГ СУУЛГАСАН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛГҮҮН
Image
"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм. 
Гэрч Сангийн сайд асан С. Баярцогт: 2009 оны долдугаар сарын 16-нд 57 дугаар тогтоолыг УИХ хэлэлцэхэд С.Баяр ерөнхий сайд Японы ЕС-ын урилгаар албан ёсны айлчлал хийж байсан. Би Сангийн сайдын хувьд албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд байсан. Үүнийг ЕС нь байхгүй, Сангийн сайд нь байхгүй байхад УИХ хэлэлцээд энэхүү шийдвэрийг гаргасан. Ийм учраас Тэрбишдагва гишүүн шиг худлаа ярих хэрэггүй. Тухайн үеийн ЕС С.Баяр “Ийм шийдвэр гарлаа. Одоо айлчлалаа дуусгаад буцъя” гэдэг шийдвэр гаргасан. Юмыг үнэн бодитоор нь ярьж сурах хэрэгтэй. ҮАБЗ, ЭЗ-ийн байнгын хорооны зөвлөмж 40, 57 дугаар тогтоолын биелэлтийг 2009 оны наймдугаар сарын 19-25-ны хоорондох УИХ-ын ээлжит бус чуулганд танилцуулсан. Нээж, хаасан Дэмбэрэл гуайн үг нь байна. Хууль зөрчсөн гэх нэг ч үг байхгүй. Бид дэмжиж  байна. Энийг хий. Сайн хий гэдэг л үгтэй. Протокол нь байна. Оюутолгойгоор 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд гэрээ хүчин төгөлдөр болсны есөн жилийн ойгоор З.Энхболд гэдэг хүн ЕТГ-ын дарга байхдаа эрүүгийн хэрэг үүсгэж намайг шоронд 73 хоног суулгасан. Үргэлж гүтгэлэг хийдэг. Миний бүх хэрэг нь шүүхээр яваад цагаадсан хүн байгаа шүү. Дахин дахин УИХ-ын индрийг ашиглаж гүжирдлэг тараахаа болих хэрэгтэй. С.Баяр дарга бол үнэхээр алсын хараатай удирдагч байсан учраас энэ гэрээг зүтгүүлсээр байгаад байгуулсан. Тэр үед байгуулаагүй бол одоо ч байгуулагдахгүй байсан.  2003 онд их өрийг хэлэлцэж тэглээгүй бол МУ нэг ч гэрээгээ биеэ дааж чадахгүй байсан. С.Баяр дарга энэ гэрээг үнэхээр Монгол Улсад хэрэгтэй юм байна гэсээр гэрээг хийсэн. Гүнбалайгийн үгэнд автаад байх шаардлагагүй. Энэ хүн ерөөсөө оролцоогүй. Камераар гарах боломж болгоныг ашигладаг. Энэ чинь одоо УИХ-ын гишүүн улстөрч биш шүү дээ. Тоо ярь. Заалт ярь. Дэмий хоосон юм яриад хэрэггүй. Даваасүрэнг ганцхан ЦТС барь гэсэн барьж чадахгүй байгаа. Би гэрээг дандаа сайжруулж байсан. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21