Dark Light
Нийгэм | 2025-12-10

Э.БАЯСГАЛАН: ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ, АШГАА ТҮРҮҮЛЖ ӨӨРӨӨ ХҮРТЭХ СХЕМ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлуудын баримтыг хэлэлцэж байгаа юм. 
Гэрч Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: Рио Тинто компанийн зээлийг Оюу толгойтой харьцуулж болохгүй гэнэ. Яагаад болохгүй гэж. Рио Тинто Оюу толгойд зээл өгч байгаа. Өөрсдөө бага хүүтэй зээл авчхаад Оюу толгойд өндөр хүүтэй зээлж байна шүү дээ. Дундаас нь ашиг унагаж байна. Яагаад ярьж болохгүй юм. 
Сүүлийн таван жил би Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан хүний хувьд өнөөдрийн байдлаар дүгнэхэд Рио Тинто компани бол санхүүгийн мөлжлөг Оюу толгой компани дээр явуулж байгаа. Бид өнөөдөр 1.8 тэрбум ам.долларын татварын төлбөрийг 1.4 тэрбум ам.долларын менежментийн төлбөртэй харьцуулаад суугаад байж болохгүй. Цогцоор нь харах ёстой. Рио Тинто компани Оюу толгойгоос менежментийн төлбөр авдаг. Зээлийн баталгааны шимтгэл авдаг. Менежментийн төлбөр авахаас гадна дээрээс нь нэмээд гэрээт үйлчилгээний төлбөр гэж хүртэл авдаг шүү дээ. Тэгээд зээлийн төлбөр гэж авдаг. Энэ бүх үр дүнгүүд надад байгаа. 2025 оны долдугаар сарын байдлаар Рио Тинто компани нийт 570 сая ам.доллар баталгааны шимтгэлд авсан. Энэ бол 4 тэрбум ам.долларын зээлийн баталгааны шимтгэлд авсан шүү дээ. 500 сая ам.долларыг 4 тэрбум ам.долларын баталгааны шимтгэлд, менежментийн төлбөрт 1.2 тэрбум, гэрээт үйлчилгээний ажилд 370 сая, ингээд нийт 2.2 тэрбум долларыг зээлийн санхүүжилтэд ч биш, хувьцааны санхүүжилтэд ч биш яг таны хэлж буй үнэ шилжүүлэлт буюу тухайн үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтаа татвараас зайлсхийх ашгаа түрүүлж өөрөө хүртэх гэсэн ийм л схемд явж байгаа шүү дээ. Үүнийг би тодотгож хэлмээр байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31