Dark Light
Нийгэм | 2025-12-10

ЗАГАС: СЭТГЭЛ ТАТАМ БАЙДАЛ ТАНЬ НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та эргэн тойрныхоо хүмүүсийн үйл ажиллагааг зөв чиглэлд оруулахад нь тусал. Энэ өдрийн эерэг хандлагыг томоохон асуудлыг шийдэхэд ашигла. Санхүүгийн асуудлаа зөв зохицуулахын тулд бүх мөнгөө тооцоотой зарцуул. Ойрын үед хөрөнгө оруулалтын асуудлаа шийднэ.
 
Үхэр: Өнөөдөр таны бие тавгүйтэж мэднэ. Хууч өвчин сэдэрч магадгүй. Эрүүл мэнд таагүй байвал өвчин хүндрэхээс өмнө эмчид хандсан нь дээр. Сэтгэл хөдлөлөө барьж ямар ч маргааныг даамжруулах хэрэггүй. Зарим нэг хүнд сурталтай хүмүүсээс болж ажил тань удаашрах байдал үүснэ.
 
Ихэр: Хялбар аргаар мөнгө олох гэж нэг ажлаас нөгөө рүү үсчих хэрэггүйг од эрхэс зөвлөж байна. Албан тушаал ахих болон мэргэжлийн өсөлтөд саад бий болно. Элдэв хэрүүл маргаан, зөрчилд хүргэхэд таны зан байдал ноцтой нөлөөлнө гэдгийг сайн сана.
 
Мэлхий: Ажил хэргийн зарим асуудлаа албан бус байдалд шийдэж чадна. Өнөөдөр та хүмүүс болон нийгмийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадна. Гэрээ хэлэлцээр дээр ажиллах хүмүүсийг амжилт хүлээж байна. Биеэ даан шийдвэр гаргах нь таныг амжилтад хүрэхэд түлхэц болж өгнө.
 
Арслан: Өөртөө итгэлтэй бай. Аливаа шийдвэрийг гаргахдаа бусдын үгийг хэт дагахаас болгоомжил. Болж өгвөл өнөөдөр чухал шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Биеэ барьж чадахгүй, эмх замбараагүй байдал эргэн тойрныхонд тань таагүй сэтгэгдэл төрүүлнэ.
 
Охин: Түншүүдтэй харилцах харилцаа зөрчилтэй болж болзошгүй. Орчин тойрондоо үүсэх шүүмжлэлд анхааралтай хандаарай. Аз жаргалыг эрэлхийлэх хэрэггүй. Өөртөө дүгнэлт хий. Эрсдэл хийж чаддаг хүмүүст гэнэтийн алхам нь ашиг олох боломж өгнө.
 
Жинлүүр: Гадаадын түншүүдтэй гэрээ хэлэлцээр хийхэд үр дүнтэй. Нэр хүндтэй сургуульд суралцах ирээдүйтэй санал эсвэл гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжийг бүү алд.
 
Хилэнц: Хамтын ажиллагаанд таны санал сонирхолгүй байж болно. Гэсэн ч зөв өнцгийг олохыг хичээ. Урам хугарч, сэтгэлээр унаж магадгүй. Түншийн зарим зүй бус үйлдлийн талаар таагүй мэдээ ирнэ. Аяллаар явах, зочид хүлээж авах зэрэг шаардлага гарна.
 
Нум: Танд улс төрийн болон гадаад хамтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх сонирхол төрнө. Эрч хүчээ дайчилж эхэлсэн ажлаасаа бүү холд. Амжилтдаа бүү бард. Ганц бие бол хэтэрхий их зугаа цэнгэлд автаж, хайр дурлалын явдалд хяналтгүй орооцолдоно. Харин гэр бүлийн хосуудын харьцаа нийлэмжтэй байна.
 
Матар: Харилцаа холбоо тогтооход сайн өдөр. Шинэ танилууд тань таны сонирхлыг ямар нэг зүйлсээр татах гэж оролдоно. Үүнд та өөрийн ухаангүй татагдаж болзошгүй тул биеэ сайтар хяна. Ямар ч муу санааг умартан, сайн талаас нь бодож ажлаа явуул. Та олон янзын буяны үйлс хийснээ бусдад гайхуулан бахархах хэрэггүй.
 
Хумх: Бүтээлч санаа болон авьяас чадвараа гаргахад таатай өдөр. Өөрийн хүч чадлыг хэтэрхий үнэлж, хувийн бодлоо бусдад тулгаж болохгүй. Таны ажил хэрэг буруугаар эргэж болзошгүй. Санамсаргүй нөхцөлөөс гэнэтийн өөрчлөлт гарна.
 
Загас: Сэтгэл татам байдал тань нэмэгдэнэ. Энэ нь өдрийн зарим сөрөг хандлагыг нааштайгаар эргүүлж чадна. Удирдах шатны байгууллагад өөрийн боловсруулсан төсөл, төлөвлөгөөг танилцуулахад таатай. Харилцан ярилцах болон хуучин харилцаагаа сэргээхэд тохиромжтой үе. Үнэнч занг үгүйлсэн үйл явдал тохиож мэднэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31