Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу улсын хил зөрчихийг завдсан гадаадын нэг иргэнийг тус ангийн хилчин, ахлах ахлагч Ө.Жаргалтуяа илрүүлэн, тухайн хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан хилийн манаанд мэдэгдэж, амжилттай саатуулжээ. Одоогоор улсын хил зөрчихийг завдсан этгээдийн зорилго, харьяаллыг тогтоон холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Нийгэм | 2025-12-11
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








