Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын гол гудамж, замуудад замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал үүсгэсэн 10 зам тээврийн осол гарсан бөгөөд эдгээр осол нь "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн теле хяналтын камерт бүртгэгдсэн байна.
Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм







