Dark Light
Нийгэм | 2025-12-11

УЛААНБУРХАНЫ 24 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд Улаанбурханы халдварын тархалт үргэлжилсээр байгаа бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний мэдээллээр сүүлийн 24 цагт нэг шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо Улаанбаатарт 11357, орон нутагт 2326-д хүрсэн байна. Шинжилгээгээр баталгаажсан зөв оношлогдсон тохиолдол тав байна.
Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр улсын хэмжээнд 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ХӨСҮТ-д гурван хүн, тэдний нэгийн биеийн байдал хүнд, орон нутагт хоёр хүн дунд зэргийн хүндрэлийн оноштой эмчлүүлж байна. Мөн халдварын улмаас нийт 11 нас баралт бүртгэгдсэн зэрэг нь өвчлөл өндөр хэвээр байгааг харуулж байна.
Насны бүлгээр авч үзвэл 10–14 насныхан хамгийн өндөр буюу 5,119 тохиолдолтой байна. Үүний дараа 5–9 насныхан 3,191, 15–19 насныхан 1,773, 20–24 насныхан 1,735 тохиолдлоор жагсаж байна. 10,000 хүн тутмын өвчлөлөөр төвийн бүсийн аймгууд бусадтай харьцуулахад илүү өндөр үзүүлэлттэй байгаа аж.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Улаанбурхан нь маш өндөр халдвартай ч дархлаажуулалтаар бүрэн сэргийлэх боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон хүүхдийн вакцинжуулалтын түүхээ өрх, сумын эрүүл мэндийн төвд шалгуулж, хоцрогдол байгаа тохиолдолд яаралтай вакцинд хамрагдахыг зөвлөв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22