Dark Light
Нийгэм | 2025-12-11

ХАЛИА ТОШИН 25-35 СМ НЭМЭГДСЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүсээд байна. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн халианы түвшингийн давтан хэмжилтийн хүрээнд дараах өөрчлөлтүүд бүртгэгдлээ. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Толгойтын үерийн хамгаалалтын сувагт халианы түвшин 35 см-ээр,
Баянзүрх дүүргийн 29-р хороо, Сэлбэ голын Их тойруугийн гүүрний хэсэгт халианы түвшин 25 см-ээр тус тус нэмэгдсэн байна.
Ийнхүү халиа тошингийн хэмжээ нэмэгдэж буйтай холбогдуулан халианд өртөх эрсдэлтэй бүсэд оршин суугаа айл өрхүүдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эрсдэлгүй бүсэд нүүн суурьших, болзошгүй халиа тошинд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21