Dark Light
Нийгэм | 2025-12-11

ОХИН: АЗ ТАНЫ ТАЛД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр шулуун шударга, хайр халамжтай байх нь бусдад нэр хүнд олох боломж олгоно. Ажил мэргэжлийн талбарт таарамжгүй байдал үүсвэл олон юмыг нэг дор амжуулах гэж зүтгэхгүй байх нь зөв. Олон нийттэй санал бодлоо солилцохдоо бусдын байр суурийг үнэлж харьц. Бодит төлөвлөгөө гаргахдаа хайртай хүнийхээ саналыг бодолцоорой. 

Үхэр: Эрүүл мэнддээ л голлон анхаар. Сайн амарч, боломж гарвал аялал жуулчлалаар яв. Та хайр дурлалын харилцаанд тэвчээргүй, яаруу байдлаар хандах болно. Энэ байдал хайрын шинэ холбоо үүсэхэд илүү илэрнэ. Ойр дотныхондоо өөртөө итгэлтэй, санаачилгатай байхыг шаардахыг хичээ. 

Ихэр: Өнөөдөр та сайн зохион байгуулагч байж хүмүүсийг нэгтгэж чадна. Та өөртөө эрх чөлөө олго. Санхүүгийн хувьд гэнэтийн их зарлага, эсвэл орлого олох магадлалтай. Харин мөнгөө хадгалж, хуримтлуулж чадахгүй бололтой. Таны эрүүл мэнд эмзэг байна. Энэ үед эмчилгээ хийлгэх, биеийн тамираар хичээллэх зэрэгт тохиромжтой. 

Мэлхий: Ямар ч үед амар тайван байж чадна. Мөн өөртөө итгэлтэй байж чадна. Амьдралын бүх хэсэгтээ шинэ боломжийг нээж, сэтгэл зүрхний шарх, оюун санаагаа эмчил. Өөрийнхөө анхны бодолд итгэж, үнэ цэнтэй бай. Хэлэх үгээ бодож тунгаа. Хүмүүстэй болон бизнес хамрагчтайгаа харилцахад тааламжтай.

Арслан: Найз нөхөдтэйгөө уулзан харилцан мэдээлэл солилцох нь бие болоод сэтгэл санааг сэргээнэ. Бүтэлгүй, гутранги үзэлтэй хүмүүсээс зайлсхий. Харин өвдсөн тохиолдолд анхааралтай байхыг сануулж байна. Өөрийн ажлын ачааллаа тохируул.

Охин: Аз таны талд байна. Үйл хэргээ эрүүл ухаанаар тооцоол. Хэдийгээр танилуудын хүрээ өргөсөх боловч энэ харилцаагаа ашиглаж нийгмийн байдлаа дээшлүүлж чадахгүй бололтой. Гэхдээ санхүүгийн байдал тань тун давгүй харагдаж байна. 

Жинлүүр: Энэ өдөр алдаа дутагдал гарч магадгүй. Энэ нь шийдвэрлэх асуудалд таагүй нөлөөлнө. Арилжаа наймаанд явах болон санхүүгийн аз сорьсон үйл ажиллагаа явуулахад таагүй байна. Алдагдал хүлээж болзошгүй. Халдварт өвчин тусч магадгүй тул өөрийн ариун цэврийг сайтар сахь. Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжил. 

Хилэнц: Ихэнх харилцаа илэн далангүй боловч эрс тэс нөхцөл байдалтай байна. Үйл явдалд хурцаар хандана. Хэрвээ өөрөө шийдэж чадахгүй асуудалтай тулгарвал итгэдэг хүндээ ханд. Тайван ажигла. Таны хувьд бүх зүйл дээр хангалттай ойлголттой байх ёстой. Энэ үед бие махбодод эрч хүч нэлээд дутагдана. 

Нум: Түргэн зуур шийдвэр гаргах шаардлага гарвал зөн билгээ дага. Тэр танд зөв замыг зааж өгнө. Гэхдээ зарим муу хүмүүс таныг төөрөгдүүлэх санаа агуулж болзошгүй байна. Өнөөдөр өөрийн сайн талуудаа олонд нээн харуулж хувийн ба мэргэжлийн амьдралдаа байр сууриа мэдэгдэхүйц дээшлүүлж чадна. 

Матар: Хэрэгтэй хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтооно. Гэр бүл болон үр хүүхдэдээ сайн анхаарал хандуул. Ойр дотнынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх. Холоос сонирхолтой мэдээ ирэх бололтой. Чухал шийдвэрийг ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөж байж гаргаарай. 

Хумх: Худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн ажил үйлс оны сүүл рүү амжилттай байна. Харин хайр дурлалын асуудал үүсэж мэднэ. Тухгүй байдал эсрэг хүйсийн хүмүүстэй ойлголцоход саад болно. Зугаа цэнгэлд хэт татагдаж болохгүй ч өөртөө уйтгарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өг

Загас: Өнөөдөр ахмадын сургаал алт гэдгийг мартаж болохгүй. Хоосон амлалт танд үр дүн авчрахгүй. Бүтээлч хүмүүсийг амжилт, урам зориг дагаж байна. Хайр дурлалын сайхан харилцаа таны цаашдын өсөн дэвжихэд хамгийн чухал шаардлагатай зүйл байна. Гэхдээ ажил дээр үүссэн таагүй явдлууд хувийн харилцаанд нөлөөлж ойр дотнынхонтойгоо муудахад хүргэнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21