Dark Light
Нийгэм | 2025-12-11

"МОНГОЛ УЛСАД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХГҮЙ ХЭНТЭЙ Ч БИД ХАМТРАН АЖИЛЛАХ ШААРДЛАГАГҮЙ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Онтре ресурс компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Степен Скоттой уулзав.
Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгаад Онтре компани нь Оюутолгойн бүлэг ордын зарим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монголын талд хүндэтгэлтэй хандаж хэлэлцээрээ нэн даруй эхлүүлэхийг сануулав. 
 Мөн манай талаас:
1. Тус компанийн хувьд шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх
2. РИО ТИНТО-той тохиролцсон гэх асуудалд Монголын талыг оролцуулаагүй тул манай талаас хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр гэж үзэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй 
3. Төрийн эзэмшлийн хувийг тогтоох, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг АМНАТ-д суурилсан хэлбэрээр хийх байр суурьтай байгаагаа илэрхийлэв. 
Талууд Ажлын хэсэг гаргаж хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр болов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21