"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хувь нийлүүлэгчдийн гэрээ, мөнгөн дүнгийн баримтуудын хэлэлцүүлгүүд явагдаж байна.
Ерөнхий сайд асан С.Баяр: Аливаа төслийн гол зүйл бол өгөөж. Бид хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсан. ТЭЗҮ тэр үед бэлэн боловсроогүй байсан. Яагаад гэвэл хэлэлцэж тохирсон зүйлүүдээс хамаарч ТЭЗҮ-ийн үзүүлэлтүүд нааш цааш болох байсан учраас. Энэ гэрээг хэдийгээр 2009 оны аравдугаар сарын 6-нд баталсан боловч тодорхой нөхцөл болзлуудыг хангасны дараа хүчин төгөлдөр болно гэсэн урьдчилсан нөхцөлтэй байсан. Тийм учраас дараа оны буюу 2010 оны гуравдугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болсон. Манай Засгийн газарт энэ төслийг боловсруулахад оролцсон олон хэсгүүд байдаг. Энэ дотор бидний бодож байсан санхүүгийн модель схемийн дагуу өгөөж нь 34 хувь байвал тэр үеийн үнэлгээгээр 53-58 хувьтай байсан. Хэрэв 34 хувийг авалгүй явбал 77 хувьтай байхаар тооцоо гарч байсан. Яагаад 34 хувьтай, хувьгүй гэж тооцсон гэхээр 57 дугаар тогтоолыг тойрч ярих ёстой юм болов уу гэж бодож байна. 57 дугаар тогтоол гарсанд би Ерөнхий сайдын хувьд тун сэтгэл хангалуун бус байсан. Яагаад гэвэл энэ тогтоол нь өөрөө хуульдаа нийцээгүй гарсан. Үүнийг би УИХ-ын гишүүдэд, баталсан гишүүдэд тавьж байсан. Хуульдаа улсын төсөв оролцоогүй газарт хайгуул хийсэн газарт 34 хувь хүртэл гэж заасан. Гэтэл 57 дугаар тогтоолд 34 хувиас доошгүй гэсэн тоотой. Цаашаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь хүртэл төр эзэмшлийн хувийг гадны хөрөнгө оруулагч компани, лиценз эзэмшигчийн 50 хувь хүртэл төр эзэмшлийн компани гадны хөрөнгө оруулагчид заасан. Энэ бол хуулиас давсан шаардлагыг 57 дугаар тогтоолоор тавьсан байсан.
Би хэдэн өдөр сонсголыг ажиглалаа. Гол үндсэн шалтгаанаа ярихгүй үр дагавраа яриад байх юм.
С.ОТГОНБАЯР








Нийгэм









