"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хувь нийлүүлэгчдийн гэрээ, мөнгөн дүнгийн баримтуудын хэлэлцүүлгүүд явагдаж байна.
Ерөнхий сайд асан С.Баяр: 57 дугаар тогтоол гарсан нь цочмог, шоконд оруулсан мэдээ байсан. Яагаад гэвэл өгөөжийг л өндөр болгохын төлөө Засгийн газар зүтгэж байсан. 34 хувийг хуульдаа заавал ав гэсэн юм байхгүй. Болно гэсэн юм байгаа. 57 дугаар тогтоолын 3 дугаар заалтад байгаа 50 хувь гэдэг зүйл ерөөс хуульд байхгүй зүйл. Яагаад гэнэт ийм тогтоол УИХ гаргав. Яагаад заавал ЕС албан ёсны айлчлал хийж байх тэр өдөр нь тийм тогтоол гаргаж байгаа юм бэ гэдэг асуудал гарсан. УИХ-ын дарга асан Дэмбэрэл гуай, тэр үед бүлгийн дарга байсан Лүндээжанцан, тэргүүн шадар сайд Алтанхуяг бид хэдийн хооронд нэлээд халуун яриа хөөрөө болж байсан. Тэр яах вэ. Тухайн үедээ наад тогтоол чинь хуулиа зөрчсөн байна шүү дээ. Цэц мэц гээд л. Тэр чинь цаг хавчиж байсан учраас юун цэц мэц. Одоо тэгээд нэгэнт л УИХ-ын тогтоол гарсан юм чинь Засгийн газар түүнийг нь билүүлэхээс өөр аргагүй болсон. 34 хувьтайгаар хэлэлцээрээ байгуулах нь бандан тас болоод Засгийн газар түүний дагуу л явахаас өөр аргагүй болсон. Цаашдаа яах вэ, ямар алдаа гарав гээд харахаар би бол алдаа гаргасан гэж боддог. Бидний нэг гол алдаа бол 34 хувь. Гэхдээ би 34 хувьтай тогтоолыг баталсан хүмүүсийг буруутгаад байдаггүй. Тухайн үеийн хуулийн дагуу л 57 дугаар тогтоол гарсан байх. 57 дугаар тогтоол дотроо 50 хувь гэдэг хуулийн заалтыг даваад хийчихсэн л гэж боддог. Манай Засгийн газар ч гэсэн хуулийнхаа дагуу л өөрийнхөө төслийг оруулж ирсэн. Гэхдээ хууль дотроо үр өгөөжийг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэдгийг өнгөрсөн жил тусгай АМНАТ-өөр баталсан хууль байна гэж үзэж байсан. Тэр үед тийм хуулийн зохицуулалт байгаагүй. Тэр хуулийн зохицуулалтаар, тусгай АМНАТ-өөр явсан бол үр өгөөж хамаагүй өндөр гарах байсан. Ямар алдаа гарсан гэхээр үр өгөөжийг гэрээндээ болон хуульдаа яв цав тусгаж өгөөгүй нь манай Засгийн газрын Ерөнхий сайд байсан миний алдаа байсан юм болов уу гэж үзэж байгаа.
С.ОТГОНБАЯР








Нийгэм









