"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хувь нийлүүлэгчдийн гэрээ, мөнгөн дүнгийн баримтуудын хэлэлцүүлгүүд явагдаж байна.
Ерөнхий сайд асан С.Баяр: Бидэнд засах ёстой гол том алдаа юу вэ гэхээр Засгийн газруудын бодлогын залгамж чанар алдагдсан. Түүнээс хойш долоон Засгийн газар гарч ирсэн юм байна лээ. Засгийн газар болгон дээр муу дүн тавимааргүй байна. зүтгэж хийсэн Засгийн газрууд байна. Миний дараа Ерөнхий сайд болсон С.Батболдын үед зээлийн хүүг бууруулах, хувь нийлүүлэгчийн гэрээг сайжруулах, хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой засвар оруулах гээд ажлууд хийгдсэн. 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдаад байсан өрийг хасах, түүнийг засах тодорхой алхмуудыг хэрэгжүүлсэн. Өөр бусад Засгийн газар залгамж чанарынхаа дагуу, байгуулсан гэрээнийхээ дагуу хөөцөлдөж ажиллаагүй. Нөгөө нэг алдаа нь төр засгийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, харилцаа холбоо муу байна. Жишээ нь, энэ сонсгол. Засгийн газар яг энэ асуудлаар нөгөө талтай хэлэлцээр хийж байх үед парламентын нээлттэй сонсгол хийнэ гэдэг нь аль ч талаасаа буруу. 34 хувиар тогтоол баталсан. Бидний хувьд дор хаяж 53 хувь гэсэн бодолтой байсан. Гэхдээ үүнийгээ баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ, дараа нь Дубайн гэрээнд 53 хувийг оруулсан байна лээ. Тэр мөрдлөг болоод явах үндсэн зарчим болоогүйд би харамсаж байгаа. Үүнийг ямар нэгэн байдлаар хуульчлах ёстой байсан байна. Хоёр талаас үйлдэж байгаа гэрээндээ оруулж, хоёр талаас гэрээндээ үүрэг болгож оруулж ирэх ёстой байсныг бид алдсан байна л гэж үзэж байгаа.
С.ОТГОНБАЯР








Нийгэм









