"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Өнөөдрийн сонсголоор хувь нийлүүлэгчдийн гэрээ, мөнгөн дүнгийн баримтуудын хэлэлцүүлгүүд явагдаж байна.
Сангийн сайд асан С.Батболд: Энэ гэрээг хийсэн хүний хувьд эрхзүйн орчинд дутагдалтай зүйлүүд байсан. Тийм учраас 2011 онд үнийн өсөлтийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүх төрлийн ашигт малтмалд оруулж ирсэн. 2011 онд тусгай АМНАТ гэдэг зүйлийг санаачилж оруулж ирсэн. Энэ нь тусгай АМНАТ-ийг хувьцаагаар солих боломжийг нээсэн. Тухай үед шийдвэр гаргаад Цагаан суваргын ордоос төр хувь эзэмшихгүй нойл гэдэг шийдвэр гаргасан. Яг тэр үед Гачууртын алтны ордыг стратегийн ордод хамруулсан. Тэгээд тухайн үедээ хийж чадахгүй ч гэсэн алс ирээдүйд Монгол Улсад хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ гэрээнээс авсан сургамжуудаа бүгдийн ирээдүйн ордууд дээр ашиглах ёстой гэсэн байр суурийг баримталж байсан. Дараагийн зүйл нь Засгийн газруудад хүндрэл үүсгэсэн юм зөндөө байгаа. Гэрээ хийж дуусаад л ямар, ямар асуудалд анхаарах ёстой вэ гэдгийг ойлгосон. Нэгдүгээрт, хүүгээ асуудал байна. Хүү өндөр байна. Хоёрдугаарт, менежментийн төлбөр өндөр байна. Гуравдугаарт, сая С.Баяр даргын хэлсэн бидний ТЭЗҮ дээрээ 53 хувийг манайх, хөрөнгө оруулагч тал 47 хувийг авна гэснийгээ жагсаалтаар батлах хэрэгтэй юм байна. Үүнийг бичиж баталгаажуулах ёстой юм гэдэг энэ зүйл дээр ярьж байсан. Дээрээс нь Рио Тинто хятадуудад хувиа зараад гарах гээд байна гэдэг асуудлыг ярьсан. Тийм учраас Рио Тинто Монгол Улсын Засгийн газраас асуухгүйгээр гэрээгээ шилжүүлэхгүй гэдгийг маш сайн тусгаж, тусгай гэрээг хийх ёстой юм байна. Нэгэнт төсөл маань 70 жил үргэлжлэх ёстой учраас тодорхой хэмжээний зээл аваад яваад байх юм бол энэ зээлийн хүүг тодорхой хугацаанд ярьдаг байя. Их ч байсан, бага ч байсан дандаа ярьж байя. Яагаад гэвэл 5 жил тутамд ТЭЗҮ-ээ гаргах учраас учраас 7 жил тутам хүүгээ ярьдаг байя. Харамсалтай нь 2018 онд үүнийг хэрэгжүүлэхгүй. Нээлттэй ард түмэндээ ярих юмнууд байна. Би ийм л хоёр саналыг байнга хэлдэг. 2019 онд батлагдсан тогтоол байгаа. 92 дугаар тогтоол дотор хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой асуудлыг, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг сайжруул. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг бол хуульд нийцүүл гэдэг заалттай. 2011 онд бид хүүг буулгасан. Рио Тинто Монголын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа шилжүүлж болохгүй гэдэг тусдаа гэрээг хийсэн. Энэ бол монголчуудын хувьд бас том амжилт байсан. Үргэлжлүүлээд гэрээ хийсэн. Менежментийн төлбөрийг 3, 6 хуваагаад эсвэл 1.5, 3 болгоё. Эсвэл хөрөнгийн зардал офекс гэж ярьдаг үйл ажиллагааны зардал хоёрыг нийлүүлсэн суурь байгаа. Үүнийгээ салгая. Үүнийг тохирсон байсан. Хоёрдугаарт, 53/47-г хөрөнгө оруулалтын гэрээнд хийж чадахгүй юмаа гэхэд хувь нийлүүлэгчдийн гэрээнд хийе гээд тохирсон байсан. Тэгээд 2012 оны шинэ Засгийн газар гараад энэ хэлэлцээр зогссон. Тийм учраас би байнга л хээлээд байгаа. Төрийн ой санамж маш чухал. Энэ асуудлуудыг хэлэлцэхэд анх гэрээ байгуулсан хүмүүсийг дуудаж энэ заалт яагаад орсон юм. Энд ямар хүндрэл үүссэн. Одоо цаашаа юу хиймээр байна. Ийм зүйл ерөөсөө асуудаггүй. Би өөрөө дандаа сайн дураараа бичиж өгдөг байсан. Үе үеийн Засгийн газарт энэ дээрээ анхаараа ч, тэр дээрээ анхаараа ч гээд. Г.Тэмүүлэн гишүүн миний үед ажлын хэсгийн нарийн бичгийн дарга байсан. Бид хоёр Оюу толгойтой холбоотой бүх датаг цуглуулаад сан үүсгэсэн байгаа.
С.ОТГОНБАЯР








Нийгэм









