Dark Light
Нийгэм | 2025-12-12

ХОНЬ: ХУВЬ ЗАЯА ТАНЫГ СОРИХОД БЭЛЭН БАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Нөхцөл байдлыг зөв үнэлж, зайлшгүй шаардлагатай харилцаа холбоо тогтоо. Ойрын зорилгодоо хүрэхийн тулд эрч хүчээ оновчтой хуваарилах шаардлага үүснэ. Эрч хүчээ зөв зарцуулснаар амжилтад хүрнэ. Хувь заяа таныг сориход бэлэн бай. Таны санхүүгийн төсөл төлөвлөгөө хүссэн ёсоор бүрэн хэрэгжихгүй бололтой. 

Үхэр: Шинэ харилцаа танд аз жаргалаа олсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Залуу хүмүүс энэ үед гэр бүлийн амьдралаа зохиоход тохиромжтой. Гэр бүлийн тав тухтай байдлыг үнэлж чадвал гэр бүлийн харилцаа бат бөх байх болно. Зарим жижигхэн зүйлийг үл тоовол та өнөөдөр сайн хань байж чадна.

Ихэр: Хэрэв хувийн зохион байгуулалтаа сайжруулах юм бол чухал ажлаа амжуулж, амралтын өдөр өөртөө цаг гаргаж чадна. Амьдралын эрч хүч огцом буурвал таны биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Биеийн эрүүл мэнд болон гадаад өнгө үзэмждээ санаа тавь. Зөв хоолны дэглэм баримтлан бие махбодоо эрүүлжүүлэхэд анхаар.

Мэлхий: Өнөөдөр сэтгэлийн хөдөлгөөн их байна. Амьдралын хэмнэл тань хурдассаар байна. Нойр хулжих магадлалтай. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Ажил, амьдралдаа гаргасан алдаагаа дахин давтаж болзошгүй. Ажил хэргийн хамааралтай хүнтэйгээ ярилцах үед уян хатан хандлага баримтал. 

Арслан: Таны сөрөг зан чанарууд тод илэрч болзошгүй. Амархан гомдомтгой, өө сэв эрсэн байдал идэвхжиж магадгүй. Хэрвээ та хүмүүстэй хамтарч байгаа бол тэдэнд итгэж сур. Аахар шаахар асуудлаас болж сэтгэлээ бүү гонсойлго. Та найдвартай, үнэнч зан чанараараа бусдаас ялгарах хэрэгтэй. 

Охин: Өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө дахин эргэж харж хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Халдварт өвчин тусах магадлал өндөр байна. Олон нийтийн газраар үйлчлүүлэхээс зайлсхий. Бусдад хэт хатуурхах хэрэггүй. Зарим үед уучлал хамгийн чухал зүйл байх болно. 

Жинлүүр: Өнөөдөр таныг тайван байдал хүрээлэх бололтой. Амралт хэрэгтэй байвал хэдэн өдрөөр ч хамаагүй ганцаараа байж, сайн амарч биеэ тэнхрүүл. Гэрийнхэнтэйгээ болон найз нартайгаа муудах зүйл гарах ч сэтгэл санаагаа барь. Орой дуртай зүйлээрээ хичээллэж, өөртөө амрах цаг гаргаарай. 

Хилэнц: Хайр дурлал тань эргэлзээтэй байдалд орвол санаа зовж, сэтгэлээр унах болно. Хайртай хүнтэйгээ хамт ресторанд оройн зоог захиалж дотно харилцаагаа сэргээ. Хайртай хүнтэйгээ сэтгэлээ нээж ярилц. Таны сэтгэл татам чанар, зүрх сэтгэлийн яриа хувийн амьдралын амжилтын үндэс болно. 

Нум: Өөрийн сайн мэдэхгүй үйл ажиллагааны салбарт аз турших хэрэггүй. Тэвчээртэй байхгүй бол та эргэн тойрныхоо уур амьсгалыг эвдэж магадгүй байна. Та ойр дотнын хүнээ сайнаар үнэлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд жирийн зүйлийг ч гайхалтай өнцгөөс нь олж харах мэдрэмжтэй бай. 

Матар: Өнөөдөр өөрийн гэр, ажлын өрөөг цэвэрлэн цэгцлэхэд таатай өдөр. Гайхалтай сонин содон зүйлүүдэд татагдана. Томоохон эд зүйлс худалдан авахтай холбоотой асуудал үүснэ. Зарлага орлогоос давна. Бүү санаа зов. Хэт хэмнэх гэлгүй, харин орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжийг хай. 

Хумх: Сонирхолтой ч эрсдэл ихтэй, адал явдлын араас хөөцөлдөх нь зохимжгүй өдөр. Өмнөх ажлын үр дүнг эргэн дүгнэ. Өнөөдөр ажил хэрэг тийм ч амжилттай байхгүй. Харин хайр сэтгэлийн харилцаа хэвийн болж эхлэх бөгөөд илүү боломж үүсэх бололтой. 

Загас: Гадаад өөрчлөлт нь үйл ажиллагааны бодлого чиглэлээ гэнэт солих байдалд хүргэнэ. Хувийн туршлагаа сайжруулахад сайн анхаар. Өнөөдөр та хэрэгцээтэй эд зүйлд мөнгө хайрлахгүй бололтой. Харин чанаргүй зүйл худалдан авахгүй байхын тулд бүхнийг сайн шалгаж үз. Хайртай гэдгээ жинхэнэ мэдрүүлэх алхам нь хосуудын харилцаанд хуримтлагдсан гомдлыг мартахад хүргэнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21