Dark Light
Нийгэм | 2025-12-12

НИЙСЛЭЛ ГАМШИГ ОСЛЫН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВТЭЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр “Нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааны ололт, тулгамдаж буй сорилт, туршлага” сэдвээр мэдээлэл танилцууллаа. 
Тэрээр “Нийслэлийн 2026 оны төсөвт Шуурхай удирдлагын төвтэй болохоор шийдвэрлэсэн. Тус төвийг байгуулснаар 9 дүүрэгт 16 байршилд өндөржүүлсэн хэсгүүдэд хяналтын камер байршуулж, мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо. Мөн гамшиг, ослыг даван туулах чадвартай, дархлаатай иргэнийг  багаас нь бэлдэх хэрэгтэй. Бодитоор үзүүлэн, сургалт хийх сургалт, дадлагын төвийг байгуулахаар төлөвлөж, онцгой байдлын албан хаагчдын нийгмийн баталгааг нийслэлээс онцгой анхаарч байгааг дурдлаа. 
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаанаас нийслэл, орон нутгийн салбар зөвлөлийн түвшинд 2026-2027 онд бодлогын 31 арга хэмжээг хэрэгжүүлэхээр зөвлөмжийг гаргалаа.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд: 
Иргэд, олон нийтийн газар хөдлөлтөд өртөх байдлыг бууруулах, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх хүрээнд 2002 оноос өмнө баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байрны барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг дуусгахад шаардагдах зардлыг шийдвэрлүүлэх;
Холбогдох хуульд заасны дагуу “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг зарцуулна” зэрэг заалтыг улс, орон нутгийн түвшинд бодитой хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулах;
Гал түймэр унтраах, аврах сайн дурын хэсэг бүлгийн үйлчлэх хүрээг сум бүрд хүртээмжтэйгээр нэмэгдүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах, 2026-2027 онд стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах;
Нэн чухал дэд бүтцийн гамшгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэдээлэлд суурилан барилга, дэд бүтцийн холбогдох стандарт, нормыг үе шаттай шинэчлэх, салбарын нэн чухал дэд бүтэц, барилга байгууламжийг тодорхойлж, гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед аюулгүй ажиллагааг хангах тооцоо судалгаа боловсруулах;
Иргэд, олон нийтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, чадвар, дадал хэвшлийг нэмэгдүүлэх зорилгоор бүх аймаг, дүүргийн хэмжээнд “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийг үе шаттайгаар барьж байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөмж болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21