Dark Light
Нийгэм | 2025-12-13

ХҮН НАМ ҮНДСЭН ДҮРМЭЭ БАТЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХҮН намын дүрмийн төслийн шинэчилсэн найруулгын үндсэн зорилго нь намыг инститицийн хөгжлийн хувьд дараагийн шатанд гаргаж төлөвшүүлэх, үүний тулд намын бүх шатны байгууллага, удирдлагын эрх мэдэл, үүрэг хариуцлага, шийдвэр гаргах үйл ажиллагааг тодорхой болгох, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангахад oршино. Намын дүрмийн хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгүүд нь зөвхөн дүрмийн заалт дээр санал солилцохоос гадна намын дотоод зөв соёлыг хэвшүүлэхэд онцгой ач холбогдол өгчээ. Үүнд: 
 
1. Асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэх, хамтын шийдвэрийг дагаж мөрддөг соёлыг хэвшүүлэх,
 
2. Намын дүрмийн хэлэлцүүлэгт гишүүдийг олноор оролцуулж, дүрмийн өөрчлөлтийн талаарх ойлголт, мэдээллийг сайн өгөх, дүрмийн хэлэлцүүлэгт гишүүд өөрийн бодол, саналыг нухацтай бодож гаргах, үүний үр дүнд жинхэнэ утгаар ХҮН намын гишүүдийн зөвшилцөж боловсруулсан “Намын дотоод үндсэн хууль”-тай болох,
 
3. Нийтээрээ зөвшилцөж баталсан дүрэм, журмыг намын бүх шатны байгууллагууд, намын удирдлага, гишүүд ягштал мөрддөг даргын биш “Дүрэм журмын засаглалтай” институцийн соёлыг төлөвшүүлэх эхлэлийг тавих зэрэг болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21