Dark Light
Нийгэм | 2025-12-14

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ҮБХ-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав МҮБХ-ны салбар холбоо болох Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооны удирдлагуудаар сонгогдсон Тэргүүн Б.Энхбат, нарийн бичгийн дарга Д.Баттогтох болон улсын заан Н.Жаргалбаяр нарыг хүлээн авч уулзлаа. 
Уулзалтаар Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбооноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд болон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн саналд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг тусгаж, батлуулах боломжтой эсэх талаар зөвлөлдлөө. 
Энэ нь Монгол орны 60 гаруй сум нь 1500-2000 орчим хүн амтай байдаг. Харин Сэлэнгэ аймгийн Дулаанхаан, Бугант, Түнхэл зэрэг тосгонд 3000-5000 иргэн харьяалагдаж амьдардаг боловч ҮИБНТХ-д заагдаагүй гэдэг үндэслэлээр баяр наадам зохион байгуулдаггүй нь Монгол улсын Үндсэн хуульд заасан “… Хүн бүр адил тэгш эрхтэй байх…” үндсэн зарчим зөрчигдөж байгаагийн илрэл юм.
Ташрамд дурдахад Сэлэнгэ аймгийн бөхчүүд сүүлийн 12 жилийн хугацаанд Монгол улсын аварга, арслан, заан, харцага, начин зэрэг улсын гардиас бусад бүх цолыг хүртэж, нутаг орныхоо нэр алдрыг дуурьсган барилдаж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21