БИЛГИЙН ТООЛЛЫН 26 2025.12.15 /ДАВАА ГАРАГ/
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР
- Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
- Наран ургах, шингэх: 08.35-17.00
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
- Суудал: Төмөр
Аргын тооллын 12 сарын 15, Сумьяа гараг. Билгийн тооллын 26, Салхины эх одтой, шар морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм









