Dark Light
Нийгэм | 2025-12-14

ЖИНЛҮҮР: ГЭРЛЭХ САНАЛ ХҮЛЭЭН АВЧ МАГАДГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Урам зоригтой байдал үргэлжлэх бөгөөд хийх зүйл их байсан ч танд эрч хүч дүүрэн байна.Цаг алдалгүй өөрийгөө өөрчилж чадна. Хүсэл сонирхлоороо бусдад тусал. Хэн нэгнийг гомдоохоор бодлогогүй үг хэлэхээс зайлсхий. Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо хамгаалан зогсох хэрэгтэй болно. Эрүүл оюун санаагаар биеэ удирдан эрч хүчээ зөв хуваарил.

Үхэр: Албан тушаал ахиж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тун ойрхон байх боловч бэрхшээл гарч ирнэ. Эргэн тойронд тань нэр хүндийг чинь сэвтээх оролдлого нэмэгдэж байна. Хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Их мэдээлэл, шалгагдаагүй баримт сэлтүүд, зөрчилтэй хов живүүд таны толгойг эргүүлнэ.

Ихэр: Өөрийн үзэл бодлыг хамгаалах хэрэгтэй. Үнэнч байвал амжилт ирэх магадлалтай. Сайн ойлголцолтой багийн гишүүн бол эерэг хариу үйлдэл, таатай үр дүнд найдаж болно. Уйгагүй оролдлого, тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүн таатай байна. Аз жаргалтай ирээдүйн талаар удаан эргэцүүлэн бодох нь уран зөгнөлтэй байдалд хүргэнэ.

Мэлхий: Гадаад орчинтойгоо зөрчилдөнө. Тогтворгүй хандлага нэмэгдэж ажлын хамтрагч болон түншүүдтэй үл ойлголцож мэднэ. Өдрийг тайван хэмнэлээр өнгөрөөхийг хичээ. Бусдад шаардлага тавих гээд хэрэггүй. Багагүй орлого олох ч хамтрагчаа сайн урамшуулах хэрэгтэй. 

Арслан: Өнөөдөр амьдралд хайртай байх гэсэн зарчмыг баримтал. Олны өмнө үг хэлэх, хамт ажиллагсадтайгаа муудалцахаас зайлсхий. Мэргэжлийн үйл ажиллагаагаа өөрчлөх, өөр ажил сонгох зэрэгт таатай цаг үе. Шинэ сонирхлоо улам хөгжүүлэх нь танд өөр нэг боломжийг авч ирнэ.

Охин: Ажлын хэт их ачаалал таны бүтээлч байдалд саад болж, уур уцаарыг хүргэнэ. Энергийн түвшин буурч магадгүй. Завгүй үед эрч хүч авах мэргэн санаа хэрэгтэй байж магадгүй. Бясалгал болон сонирхолтой судалгаа хийх эсвэл чөлөөт цагаараа ном унших зэргийг амжуулаарай. Хамтрагч нар санал зөрөлдөх ч шинэ хүмүүс өөрсдийн сонирхлыг хуваалцан таны нөхөрлөлийн хүрээнд орж ирэн өдөр тутмын амьдралын хөг нэмнэ.

Жинлүүр: Санхүүгийн байдал тогтворгүй байгаа боловч цаашид сайжрах хандлагатай байна. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө танд өөрийгөө тогтвортой байлгахад тустай. Урьдын үнэ цэнтэй байсан зүйлүүд буцаад үнэтэй зүйл болж хувирах болно. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалаа олох магадлал өндөр байна. Харин аль хэдийн хайр дурлалаа олсон хүмүүс сүй тавих эсвэл гэрлэх санал хүлээн авч магадгүй. 

Хилэнц: Мөнгө орж ирэх боловч томоохон зарлага тасрахгүй. Нямбай зан чанараа алдвал санхүүгийн асуудалд өртөж болзошгүй байна. Сэтгэл хөдлөлөө барь. Томоохон эд зүйл худалдан авч их зардал гаргахаас зайлсхий. Түр зуурын чанартай зарим саатлууд амьдралын ердийн горимд тань саад учруулна. 

Нум: Таны төлөвлөгөөнүүд амжилттай биелж нэр хүндтэй болно. Түншүүд хамтрагчтайгаа илүү тааламжтай, чөлөөтэй харилцаатай байх болно. Хүүхдүүд ба эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хэвийн болно. Төрөл садан үр хүүхдийн хооронд маргаан үүсэх байдал гарахгүйг анхаарах шаардлагатай.

Матар: Ойрын өдрүүдэд ачаалалтай байна. Аль болох алжаалыг тайлж тайван байхыг эрмэлзэх хэрэгтэй. Хэтэрхий өөрийнхөөрөө байвал үл ойлголцол үүсэж гэр бүлийн хэрүүл маргаан гарч болзошгүйг анхаар. Сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэн эрүүл мэнд доройтох магадлалтай тул өөртөө онцгой анхаар. Өөрийгөө хайртай хүндээ эерэг ойлгуулах алхам санаачил.

Хумх: Ажил хэрэгт хамгийн гол нь хэв журам сахих байна. Асуудал үүсвэл цаг тухайд нь зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна. Хэрэв та боломжтой бол буяны ажилд тодорхой мөнгө зориулаарай. Сүм хийдэд очих нь нэг төрлийн сэтгэлээ тайвшруулж төвлөрөх арга зам болно. Шинэхэн танилтайгаа хялбархан дотносох бололтой. Харин хэвийн харилцаа чухал байна.

Загас: Овоорсон их ажлаа шинэ жил эхлэхийн өмнө шийдэх нь үр дүнтэй. Энэ үеийн хандлагыг хязгааргүй хүслээ хангахад бус харин сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд ашигла. Танд ажил хэрэгч байдал дутагдаж байх шиг байна. Өрсөлдөгч болон далдуур атаархагчдын нууц явуулгууд идэвхжиж таны амьдралд саад учруулна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21