Dark Light
Нийгэм | 2025-12-15

БАЯН АНГЛИЙГ ИВЭЭГЧ ЯДУУ МОНГОЛЫН 20 САЯ ДОЛЛАР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АТГ-аас “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирал Э.Ганхүү гэх эмэгтэйг дайчлан баривчиллаа. Та бидний өмнөөс Оюу толгойн 34 хувийг хариуцдаг “Эрдэнэс-Оюутолгой” компани мөнөөх хууль бусаар нууцлан 20 сая доллар Англи руу шилжүүлсэн, хотын төвд 8,2 тэрбумаар оффис авсан гэх зэрэг учиг сэжим, учир шалтгаанаар хатагтай Э.Ганхүүг шалгаж байж болзошгүй байна.  
Английн “Фуллхэм” багт 1,9 сая доллароор бэлтгэлийн хувцсан дээр  “ГоМонголиа” гэдэг хулдаас наах, Соёлын сайд асан Ч.Номингийн хэлэх үг, Википедиад намтрыг нь гоёчлон бичих, “Тамгагүй төр” жүжиг рекламдах,  out of pocket буюу ООР гэдэг халаасны мөнгө 765 мянган доллар авсан ч баримт, падаан байхгүй.
Фулхэм багт 1 сая 190 мянга, “Бостон консалтинг”-д 1 сая 360 мянган евро, CNN телевизэд 1,7 сая, BC-д 500 мянга, маркетингийн “Эделман Сингапур” фирмэд 1,5 сая доллар, Монголд ирж навсганаж савсганасан Наас мэтийн газар газрын сошиалчингуудад тавиад туусан мөнгөний мөрөөр хуулийнхан мөшгөж байна. 
“Эрдэнэс-Оюутолгой”-н захирал асан Э.Ганхүү нь Рио Тинтотой Монголын төлөө тулах хэлтэй устай эсэх нь эргэлзээтэй ч хөлтэй сүйхээтэй хижээл насны эмэгтэй юм. Хотын үе үеийн засаг дарга нарын хөрөнгө санхүү, бие сэтгэлийг атгасан овтой одтой, явдалтай суудалтай хатагтай.
Х.Булгантуяаг сайд байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга болж явсан албан тушаалын ёозтой ёндоотой. 
Өнөөдөр Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн хэргээр тагнуулд, Э.Ганхүү хахууль мөнгөний явдлаар АТГ-т шалгуулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21