Оюутолгойн сонсгол оюунтай толгой цөөтэй, оюунгүй толгой олонтой, нотлох баримтын хэлэлцүүлгээс илүү ноцох Баярцогт нэгтэй, ногоон шилтээр хэрэлдүүлэг болж өнгөрлөө. Анх гэрээ хийсэн ганц хоёр хүн ардын дайсан болгож буруутгаад, 16 жилийн туршид хянаж шалгах, хэрэгжүүлж биелүүлэх, өөрчилж засах үүрэгт ажлаа хийгээгүй нь араар нь орж бултаад, ардын баатар буйг нүдээр харж, чихээр сонслоо. Оюутолгойд гуравдагч хөршөөс 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирсний үр өгөөжийг монголчууд гурван янзаар хүртэх ёстой өнөөдөр нэг нь ор тас орхигдсон байна. Өөрсдөө гаргах хөрөнгө мөнгөгүй байж, өр тавьж, эрсдэл үүрч 34 хувь эзэмшсэн нь 70 хувийн өгөөж хүртэх өндөр хүлээлтийг үгүй хийсэн. Монголд оногдох нь 37 хувиас хэтрэхгүй байна. Рио Тинто нь Оюутолгойдоо 11 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж, өдөр бүр 10 тэрбумыг хүүд нь төлж, Хөрөнгө оруулалтын гэрээ нь банкны зээлийн гэрээ болж хувирч, хүү, менежмент мэтээр зардал чирэгдэл нь өсөөд, ноогдол ашиг гэгч шилний цаадах мөхөөлдсийг 2037 он долоох болж хойшлоод байна.
Оюутолгой компанид 34 хувь эзэмшиж өр, эрсдэл үүрэхийн оронд бүх төрлийн татвар хураамжаа бүрэн бүтэн авсан бол, аль 2015 онд барих байсан цахилгаан станцаа барьсан бол Хятад тогонд жил бүр 500 тэрбумыг төлж алдахгүй байлаа. Өнөөдөр зэс 11 мянган доллар хүрч өсөж байхад зэсээс авах ноогдол ашиг зэсрэхгүй байх байлаа. 34 хувь эзэмшихийн попорч кнопдож байсан Аваад сурчихсан 10 хувиуд өнөөдөр эх оронч харууслын дурсамж хөврүүлэн, баримт факт биш коммент сэтгэгдэл ярихыг сонслоо.
Оюутолгой төслөөр 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж, 5,1 тэрбум долларын татвар төлж, 18 мянган монгол хүн, 1000 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч зээлийн хүү, менежментийн зардлыг бууруулж, ноогдол ашиг хүртэх хугацаагаа наашлуулах хэлэлцээрийг засгийн газар энэ өдрүүдэд хийж байна. Оюутолгойг хөөж явуул гэх мэт олон улсын шүүх дээр онхолдож унах, 20 тэрбум долларын хөрөнгийг нь салхинд хийсгэх, тоон дотор үсэг гэдэг шиг албанаас нь тавьж олгодог ногоон шилтүүд Оюутолгойн ногоон номыг уншсан ч байж мэдэх, уншаад бүр ойлгосон ч байхаас сийхгүй дүртэй оролцлоо.
Чихэндээ миу миу бил үү, мяу мяу бил үү ээмгээ санжгануулаад, С.Баярцогтын чирсэн чемодан дүүрэн баримтыг гаднаас нь хараад нэгтгэн дүгнэж, задлан шинжилсэн ч байж мэдэх шийдэмгий дүр эсгэлээ.
Эцсийн эцэст зэсийн сонсгол дээр зэс нь цухуйж, ярилцлага аваагүйнх нь төлөө сэтгүүлч рүү шүлсээ нулимж, төрийн ордонд түй май гэж танхайрч, эх орончийн ариун үйл хэргээ өөрөө баллаж орхилоо.
АДМИН







Нийгэм








