Dark Light
Нийгэм | 2025-12-15

БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
”Том нар энержи” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 110/35/6 кВ-ын “Алтай” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөл, 110/10 кВ-ын 12.5 МВА-ын дэд станц, 10 МВт-ын хүчин чадалтай 42 МВт*ц-ийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууссантай холбогдуулан 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа. Тус батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалалд оролцож, хоногийн бага болон оройн оргил ачааллын зөрүүг бууруулах, Алтай-Улиастай эрчим хүчний систем нь Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системээс тусгаарлагдсан тохиолдолд системийг сэргээж хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горимыг тохируулахад оролцох зэрэг чухал ач холбогдолтой төсөл юм.

Эх сурвалж | Монгол Улсын Эрчим Хүчний Яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21