Dark Light
Нийгэм | 2025-12-15

НИЙТ НУТГИЙН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Өнөө өглөөний /2025.12.15/ 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчин, Завханы Цагаанхайрхан, Сэлэнгийн Бугант, Баянгол, Орхон, Зэлтэрт 20.0-24.0 см бусад нутгаар 0.0-19.0 см цасан бүрхүүлтэй байна.
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчин, Завханы Цагаанхайрхан, Сэлэнгийн Бугант, Баянгол, Орхон, Зэлтэрт 20.0-24.0 см, Завханы Баянтэс, Тэс, Цагаанчулуут, Баянхайрхан, Булганы Хангал, Гурванбулаг, Сэлэнгийн Орхонтуул, Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дарханы Орхон, Шарын-гол, Хонгор, Төв аймгийн Цээл, Жаргалант, Баянчандманьд 16.0-19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүлтэй байна.
 
Хур тунадас: 08-нд Увс нуурын хотгороор 0.0-0.8 мм, 09-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-1.5 мм, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр 0.0-2.0 мм, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-6.0 мм, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2.0 мм, 13-наас 15-нд Увс, Хяргас нуурын хотгороор 0.0-1.0 мм цас орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэр буюу 11-нээс 13-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга байсан бөгөөд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -22…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…-7 градус, бусад нутгаар -8…-14 градус хүйтэн байв. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+6 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байв.
 
Агаарын хамгийн бага температур: 8-наас 10-нд хүйтний эрч суларсан байсан ба Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -26…-32 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон голын сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -18…-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-10 градус, бусад нутгаар -11...-17 градус хүйтэн байсан бол 11-нээс ихэнх нутгаар 1-14 градусаар хүйтэрч уулархаг нутаг болон томоохон гол, мөрний хөндийгөөр -28...-38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-15 градус, бусад нутгаар -16...-26 градус хүйтэн байв. 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч сулрав.
 
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 10-15 метр, зарим үед секундэд 17-19 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор:
 
Хур тунадас: 9, 10, 12-нд 0.0-0.5 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй.
 
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр.
 
Агаарын температур: 11-нээс 14-нд хүйтний эрч чангарч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-37 градус, бусад хэсгээр -24…-29 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байв. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор -25…-30 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байсан.

Эх сурвалж | ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22