Dark Light
Нийгэм | 2025-12-15

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ 362 ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.  
Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэлт бага хувиар нэмэгдсэн байна. Эмнэлэгт 2,740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 71.6% (1,962) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=28) байна. Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 55.3% (57) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдөртэй адил байна. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4% (1,091) байна. Өмнөх өдрөөс 362 тохиолдлоор нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22