Dark Light
Нийгэм | 2025-12-15

“ENJOY AI 2025” ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Enjoy AI 2025” олон улсын тэмцээнд дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд робот, кодчиллын ур чадвараа сорьсон бөгөөд манай улсаас Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн нийт 56 бяцхан инженер оролцож, бахархам амжилт үзүүллээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн сурагч Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд алтан медаль, Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр “Дэлгэцгүй кодчилол” төрөлд мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн сурагчид Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл “Дэлгэцгүй кодчилол” төрөлд хүрэл медаль хүртсэн юм.
Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон эдгээр хүүхдүүдийг багш нарынх нь хамт Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар хүлээн авч уулзан, сурч хөгжихөд нь амжилт хүслээ.
Юнител групп 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилготой “Unitel STEAM HUB” хөтөлбөрийг орон нутгийн хүүхдүүдэд STEAM боловсролыг тэгш хүртээх үндэсний хэмжээний санаачилга болгон өргөжүүлж ирсэн юм.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын бяцхан инженерүүд гуравхан жилийн дотор олон улсын робот, кодчиллын тэмцээнээс ийнхүү бодит үр дүн, өндөр амжилт үзүүлээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21