Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Над руу буудаад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хэргийн газарт очиж, галт зэвсэг ашиглан хүний амь насанд хохирол учруулахыг завдсан иргэний үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Иргэн Б-ийн бэлчээрийн маргааны улмаас Калибр маркийн буугаар буудлага үйлдэж, иргэн Т-ийн амь насыг хохироохыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
АДМИН








Нийгэм








