Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 171 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 55, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Өмчлөх эрхийн эсрэг 53, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 1, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, бусад 4 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 148,120 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 148,661 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 147,432 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1229 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 989, Танхайрах 322, Хүний биед халдах 248, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 316, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 145,686, бусад 1100 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 73 иргэнд 20.150.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 314 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
АДМИН








Нийгэм








