Dark Light
Нийгэм | 2025-12-15

ФАТФ-ЫН ШИНЭЧИЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛД БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) чиглэлээр Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын олон улсын стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж байна. ФАТФ-аас Монгол Улсад ээлжит харилцан үнэлгээг 2027–2028 онд хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид нийт улсуудыг үнэлэх аргачлалыг чангатган, 5 дугаар шатны шинэчилсэн аргачлалыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Уг шинэчилсэн аргачлалаар өнөөгийн байдлаар Малайз, Бельги Улс харилцан үнэлгээнд хамрагдаад байна. ФАТФ-аас энэ сарын 12-нд Малайз Улсыг шинэчилсэн 5 дугаар шатны аргачлалаар үнэлж, ФАТФ-ын стандартын техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг бүрэн хангаж, МУТСТ тогтолцоо хангалттай түвшинд байгааг олон нийтэд зарлан, харилцан үнэлгээний тайланг нийтэлсэн.

Энэхүү туршлагыг судлах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Малайз Улсын Төв банкны Санхүүгийн мэдээлэл, албадан гүйцэтгүүлэх газрын менежер, МУТСТ олон улсын эксперт, үнэлгээчин Мүн Чой Ван-ийг урьж, ФАТФ-ын шинэчилсэн аргачлалаар харилцан үнэлгээнд амжилттай бэлтгэсэн, үндэсний эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлсэн сайн туршлагад тулгуурласан 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн хяналт шалгалтын дэд ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд нийт 200 гаруй оролцогч хамрагдав.

Сургалтын хүрээнд ФАТФ-ын Шууд хэрэгжилт 3, 4 (хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ)-ийн шаардлагын хүрээнд зохицуулагч байгууллага, МУТСТ чиглэлээр хянан шалгагчдын анхаарах асуудал, бодлого зохицуулалт, хэрэгжүүлсэн хяналт шалгалтын арга хэмжээ, кейс туршлагыг танилцууллаа. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хэрэгжүүлсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, захиргааны арга хэмжээний сайн туршлагыг хуваалцав.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан хаагч, хянан шалгагчдыг МУТСТ чиглэлээр чадавхжуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор гаднын улсын туршлагыг танилцуулахын зэрэгцээ үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх, эцсийн өмчлөгчийг тодорхойлох болон Монгол Улсад тулгарч буй МУТСТ эрсдэлийн талаар дотоод сургалтыг зохион байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21