Dark Light
Нийгэм | 2025-12-15

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -9 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэдийн анхааралд:

12-р сарын 16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2025 оны 12-р сарын 15-ны 20:00 цагаас 16-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор шөнөдөө, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ.

Агаарын температур:

  • Шөнөдөө: Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33°C, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22…-27°C, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн баруун өмнөд хэсгээр -10…-15°C, бусад нутгаар -16…-21°C.

  • Өдөртөө: Увс нуур, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -17…-22°C, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12…-17°C, Хангайн нурууны өвөр бэл, говийн баруун өмнөд хэсгээр -1…+4°C, Алтайн уулархаг нутгийн зарим хэсэг, Их нууруудын хотгор, говийн зүүн болон хойд хэсгээр -1…-6°C, бусад нутгаар -7…-12°C хүйтэн байна.

Улаанбаатар хот орчим:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй.

  • Шөнөдөө: Яармаг-Сонгины орчмоор -24…-26°C, бусад хэсгээр -18…-20°C

  • Өдөртөө: -9…-11°C

Багануур орчим:
Шөнөдөө -23…-25°C, өдөртөө -12…-14°C

Тэрэлж орчим:
Шөнөдөө -22…-24°C, өдөртөө -12…-14°C

2025 оны 12-р сарын 17-ноос 12-р сарын 21-нийг хүртэлх урьдчилсан төлөв:

  • 17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж,

  • 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр,

  • 19-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч 18-нд баруун, төвийн нутгаар, 19-нд ихэнх нутгаар чангарч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40°C, өдөртөө -25…-30°C хүрэх төлөвтэй байна.

Бусад нутгаар:

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34°C, өдөртөө -19…-24°C

  • Хангайн нурууны өвөр бэл, говийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20°C, өдөртөө -6…-11°C

  • Бусад нутгаар шөнөдөө -22…-27°C, өдөртөө -13…-18°C хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22