Dark Light
Нийгэм | 2025-12-15

ҮХЭР: ХЭРЭГГҮЙ ХЭЛХЭЭ ХОЛБООНООС САЛ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Мөнгө хөрөнгө, тэтгэмж даатгалтай холбоотой асуудал газар авна. Гэнэтийн нөхцөл байдлын улмаас өмнө төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байдалд орж болзошгүй. Биеийн дархлаа унахаас урьдчилан сэргийл. Ойрын хугацаанд муу хүмүүсийн нөлөөнд орох эрсдэлтэй. Энэ нь хөрөнгө мөнгөний гарзтайгаас гадна сэтгэлээр унагана. 

Үхэр: Амьдралын урсгал зарим нөхцөлд орвонгоороо эргэнэ. Эр зориг гаргах үе. Хэрэггүй хэлхээ холбооноос сал. Өмнө нь эхлээд орхисон ажлаа дуусга эсвэл бүрмөсөн хая. Төр нийгмийн харилцаанд оролцохдоо оюун санааны хувьд шинэ шатанд гарах ёстой. Та өөрийн шинэ сонирхлыг сайн мэдрэх болно. Ирээдүйд юу бүтээж чадахаа мэдэх тул урагшаа зоригтой алх.

Ихэр: Шинэ мэдээлэлтэй сайн танилцаж байж шийдвэр гаргаарай. Ажил хэргийн харилцаанд сайн өдөр. Чухал уулзалтад уригдаж мэднэ. Аливаа олон нийтийн арга хэмжээнд биеэ хэрхэн авч явах талаар сайн бодох хэрэгтэй болно. Хайр сэтгэлийн харилцаанд буруу хүнтэй орооцолдох магадлалтай. Та худал хуурмагийг тэвчихгүй тул зөрүүд зан гаргах хэрэгтэй болно. 

Мэлхий: Цалин орлогоо нэмүүлэх тал дээр өөрчлөлт хийх цаг үе. Эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой байна. Өөртөө итгэлтэй, ухаалаг байж хамтран зүтгэгч нарынхаа таныг дэмжих хүслийг төрүүлэхийг хичээ. Найз нөхдийн ойр дотно харилцаа таатай байна. 

Арслан: Бүх асуудлыг шууд шийдэх гэх хэрэггүй. Хүлээцтэй хандаж, нарийн хуваарьтай ажилла. Хамгийн жижиг зүйлсийг ч тоолгүй орхиж болохгүй. Өнөөдөр та олон хүний анхаарлыг татаж байна. Цаг хугацаагаа олон зүйлд зарцуулах шаардлага үүснэ. Гэхдээ та хийсэн зүйлээ дэмий, цаг үрсэн гэж битгий бодоорой. 

Охин: Танихгүй хүнтэйгээ болгоомжтой харьц. Чухал ажил хэргийн асуудалд анхааралтай бай. Хүмүүст санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлага гарвал сайн судалж байж шийдвэр гарга. Эрүүл мэнддээ өөрийн олох мөнгөнөөс илүү санаа тавих хэрэгтэй. Биеийн ерөнхий эсэргүүцэл суларч, дархлаа буурах тул гаднын вируст өртөх магадлал үүснэ. 

Жинлүүр: Мэргэжлийн ажлын хүрээнд санал зөрөлдөөн гарч болзошгүй. Түрэмгий, яаруу зан авир сайн зүйл авч ирэхгүй. Түншүүдтэйгээ хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ. Итгэлтэй, сайн нөхөдтэйгээ хамтрах цаг үе. Түншүүд, болон найз нөхөдтэйгөө зөв харьц. Таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд хэлэх үг, хийх үйл хөдлөлдөө онцгой анхаарал тавь.

Хилэнц: Энэ өдөр та ихэнх үед хөгжилтэй, нийтэч байх тул олон нийтийн дунд байхад хялбар санагдах болно. Гэхдээ танд санаа тавьж буй ч сайн танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжил. Сэтгэл санаа тогтворгүй байна. Бусдын үгэнд автах магадлалтай. Өнөөдөр буруу хүмүүст тохирох хариуг нь зөв барьж чадахгүй бололтой. 

Нум: Амралтаа авч, алжаалаа тайлах талаар төлөвлөгөө боловсруулах үе. Гадаадад аялах хүсэл таны анхаарлын төвд байна. Ямар нэг зээл авч өр тавихгүй байхыг хичээ. Өөрийн байр сууриа олж авах гэсэн хэн нэгэн таны араас хов жив, хоосон таамаглал гаргана. Бусдад хэт шүүмжлэмтгий, шаардлагатай хандах хэрэггүй. Ах дүү, төрөл садандаа итгэж, тэдний тусламжид найдсаны хэрэггүй. 

Матар: Санхүүгийн байдал аажмаар сайжирна. Та албан томилолтоор явж, орлогоо нэмэгдүүлэх боломж олно. Шинэ албан тушаал дээр очиход тохиромжтой өдөр. Харин өөрийн оюун санааг ариун байлгахад анхаар. Арилжаа наймааны ажилд амжилтад хүрнэ. Бусдын хүндлэлийг хүлээн эерэг сайхан энергитэй байхыг хичээ. 

Хумх: Уян хатан шийдвэр гарга. Гэхдээ шургуу, уйгагүй үйл ажиллагаа таны хувь заяанд эерэг өөрчлөлт авчирна. Хойшлуулшгүй олон асуудлаас зөв сонголт хийх нь танд хэцүү байх болно. Бусдын үгийг хэт дагах хэрэггүй.

Загас: Зугаа цэнгэл хөөсөн хөнгөмсөг байдлаас болж зарим хүмүүсийн зарлага нь орлогоосоо давах бололтой. Хайрын харилцаанд харилцан ойлголцолд хүрэх оролдлого нь буруу ойлголт, гомдол гутралтай тулгарна. Хэтийн төлөвлөлтөө сайн хийх нь нэн тохиромжтой үе. Ухаалаг хүмүүсийн зөвлөгөө, зөвлөмжийг хүлээн авах нь танд л ашигтай байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21