Dark Light
Нийгэм | 2025-12-15

ХҮНЛЭГ СЭТГЭЛ ГАРГАСАН МОНГОЛЧУУДАД БАЯРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиензагийн гэр бүл Монгол Улсад ирлээ. Түүний том охины хэлсэн үгийг хүргэж байна.
Террил Атиензагийн том охин: Би хоолойгоо чичрүүлэхгүй яаж ярихаа мэдэхгүй байна. 14 жилийн туршид бид хоосон, ядуу амьдарч ирсэн. Мартахад тун амаргүй. Ээжийгээ эмгэнэлтэйгээр үхэхэд бид тусламж гуйсан. Бид ээжийгээ хүний ёсоор оршуулахыг хүссэн. Улс төрийн байгууллагуудаас бид тусламж хүссэн. Ээжийг минь оршуулсан газрыг түрээслэхийн тулд бидэнд туслаач гэж өөрсдийн улсаасаа гуйсан. Гэвч бид одоог хүртэл тэрхүү түрээсийг өөрсдөө төлсөөр ирсэн. Ямар хатуу хувь заяа вэ. Ямар бага мөнгө бидэнд өгөө вэ. Мөн ээжийнхээ оршуулгыг хийх мөнгийг ч засгийн газар хулгайлсан байсан. Тэр үед бидэнд юу ч байгаагүй. Аав минь тэр үед давхар ажил хийдэг байсан. Маш хүнд хэцүү цаг үед ч аав минь давхар ажил хийсээр байсан. Аав минь гүн сэтгэлийн хямралаас үүдэн амь насаа алдахад ч ойрхон байсан. Бид өөрсдийн амьдардаг гэрээ ч алдсан. Өөрсдийн орон сууцаа түрээслэхийг шаардсан. Би 16 нас хүрэхдээ гэр бүлээ тэжээдэг гол хүн нь болж ажиллаж эхэлсэн. Миний 18 насны төрсөн өдрийн бэлэг бүтэн цагийн ажилд орох байсан. Би дуудлагын төвд оройн 8 цагаас өглөөний 5 цаг хүртэл бүтэн цагаар ажилладаг байсан. Харин өглөөний 7 цагаас оройн 7 цаг хүртэл хичээлдээ явдаг байсан. Бүх цаг үед би гэр бүлээ тэжээж, гурван дүүгээ харж хандаж, бас сургалтын төлбөрийг нь олохын тулд ажилладаг байсан. Дэлхий тэр үед манай гэр бүлийг мартсан байсан. Олон жилийн турш хэн ч биднийг хайхардаггүй гэдэгт бид бүрэн итгэсэн. Манай улс ч тэр, систем нь ч тэр. Бид ээжийгээ алдсан ядуу гэр бүл болж үлдсэн. Австралийн засгийн газар хэрэгтнүүдийг өмгөөлж хамгаалан бүр консул болгосон байсан. Сингапурын агентлаг хүний наймааг хөхүүлэн дэмжиж, хэрэгтнийг хаацайлан хамгаалж, ээжийг минь ажлын гэрээгүй, ямар ч хамгаалалтгүй явуулсан байсан. Филиппинчүүд зөвхөн баян хүмүүсийг л хамгаалдаг. Бидэн шиг ядуу хүмүүсийг хамгаалдаггүй. Энэ бүх хугацаанд бид чимээгүй байсан. Мөн маш олон жилийн туршид монгол гэхэд миний хувьд айдас, хүйдэс маш хүйтэн үхлийн тухай сануулдаг байсан. Онгоцноос буух хүртэл би тийм зүйлийг мэдэрч байсан. Ээж минь ч гэсэн яг ингэж айж, ганцаардаж байсан байх даа гэж бодсон. Би энд ирэх хүртлээ маш их айж байсан. Яагаад гэвэл миний ээж яваад хэзээ ч эргэж ирээгүй газар руу ирж байгаа учраас маш их айдастай байсан. Миний ээж Террил Атиенза ганцаараа байхдаа монголд алагдсан. Харин одоо би айхгүй байна. Би энд зогсож байгаа нь та нарын хүчээр энд ирсэн. Харин одоо би итгэж байна. Би өмнө нь хэзээ ч цас харж байгаагүй. Үнэхээр дулаанхан, итгэлтэй санагдаж байна. С.Будрагчаа танд бидний хоолой болсонд баярлалаа. Бас монголчууддаа баярлалаа. Бидэнд тусламж үзүүлсэнд биш, бидэнд анхаарал хандуулсанд биш. Харин хүнлэг сэтгэл гаргасан монголчуудад баярлалаа. Халуун дулаан сэтгэлээр оёсон монгол ээжийн хувцсыг өмсөхөд таатай байна. Энэ яг л ээжийн минь хүсэл мөрөөдөл байх аа. 2011 онд хамгийн сүүлчийн удаа ээжтэйгээ ярьсан утасны дуудлагад ээж минь 12 сард гэртээ ирнэ гэж хэлж байсан. Тэр гэртээ ирэхийг маш их хүсэж байсан. Биднийг санаж байна гэ маш их хэлдэг байсан. Тэр гэртээ ирнэ гэсэн амлалтаа биелүүлсэн. Харин гэртээ авсанд ирсэн. 14 жилийн өмнөх арванхоёрдугаар сарын 15-ныг би өдөр бүр маш сайн санадаг. Бид Филиппинд хоёр дахь задлан шинжилгээг хийлгэж байсан. Яагаад гэвэл урьдчилсан задлан шинжилгээнд бид итгэхгүй байсан. 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд филиппиний мэргэжилтнүүд ээжид минь задлан шинжилгээ хийж харсан байдаг. Түүний бие маш олон хөхрөлттэй, маш гүн зүсэлттэй, мөн тамхины цогонд түлэгдсэн байсан. Түүний аз жаргалтай гэрэлтсэн харц үүрд мөнх гунигтайгаар үлдсэн. Түүний царай бидэнд ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн ч чадалгүй явсан нь харагддаг. Тэд бидэнд хэлэхдээ түүнийг амиа хорлосон, эсвэл түүнийг гүн хордлогод орсон гэж хэлсэн. Харин бидэнд филиппиний шинжээчид үнэнийг хэлсэн. Түүний биед маш хүчтэй тэмцэл илэрсэн байсан. Амьд үлдэхийн тулд, хүүхдүүд рүүгээ эргэж очихын тулд зогсолтгүй маш их тэмцсэн нь харагдсан. Тэгэхээр би зүрхнийхээ гүнээс та бүхнээс асуумаар байна. Яагаад гэртээ хүүхдүүд дээрээ очихыг хүссэн ээж минь үхлийг сонгоно гэж. Бидний ээж биднийг хэзээ ч орхихгүй. Бидний ээж хэзээ ч хүүхдүүдээ хаяхгүй. Тэд ээжийг минь биднээс хүчээр авч явсан. Филиппиний шинжээчид түүний зүрх байхгүй байсан гэж хэлсэн. Түүний зүрх байгаагүй, алдагдсан байсан. Би одоог хүртэл хүн яаж ийм зүйл хийж чаддаг байна аа  гэж боддог. Хүний хайр, халамж, халуун дулаан зүрх сэтгэлийг яагаад салгаж авав. Миний ээжийн зүрх хаана байгаа бол, хэн түүний зүрхийг авсан бол, яагаад авсан юм бол. Харин би өнөөдөр энд зогсож байна. Намайг ойлгох энэ олон хүмүүсийн өмнө зогсож байна. 14 жилийн өмнө тэд ээжийн минь зүрхийг хулгайлсан. Өнөөдөр харин бүхэл бүтэн улс бидэнтэй цуг байна. Бүх улсаараа биднийг хамгаалж байна. Монголын ахан дүүстээ баярлалаа. Одоо л ээжийн минь сүнс тайван амгалан байх байх аа. Та бүхний тусыг бидний гэр бүл хэзээ ч мартахгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21