Dark Light
Нийгэм | 2025-12-16

ТОМУУГИЙН УЛМААС ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАВСАРДАЛТ ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Завхан аймгийн ууган цэцэрлэгүүдийн нэг, Улиастай сумын III цэцэрлэг нь томуу төст өвчний дэгдэлтийн үед уламжлалт хоол хүнсээр хүүхдүүдийн дархлааг дэмжиж байна.
Тус цэцэрлэг нь 260-300 хүүхэдтэй 9 бүлэгтэй хичээллэдэг. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа энэ үед ханиаднаас болж, хүүхдүүд цэцэрлэгээсээ завсардах, олон хоног өвдөх гэхчлэн асуудлуудаас урьдчилан сэргийлж хоол хүнсээр нь дамжуулан дархлааг нь дэмжиж буй сайн туршлагыг хуваалцаж байна. 
Цэцэрлэг дээрээ дархлаажуулалтын 7 хоног аяныг өрнүүлж, хүүхдүүдийн хоолны цэсэд өөрчлөлт оруулж өдөр бүр уламжлалт шим тэжээлтэй хоолыг түлхүү өгч байна.
Тухайлбал:  
Хүүхдүүдэд өдөр бүр сүү өгч байна. Орон нутгийнхаа "Агьт сүүн далай" ХХК-тай гэрээ хийж, өдөрт 25-30 литр сүү, таргийг тогтмол хүлээн авч, сүүн бүтээгдэхүүнийг хүүхдүүддээ өгч байна.
Хүүхдүүдийн ам, хоолойг саримсны уусмал, зөгийн бал, сод, иоджуулсан давс, лимоны уусмалаар өдөрт 2-3 удаа зайлуулах.
Хүүхдүүдийн хөлийн улны цэгт массаж хийх, шар тосон бариа хийх, алим жигнэж өгөх, булууны ястай шөл, төрөл бүрийн зутан шөл, халуун аарц гэх мэт уламжлалт хүнсийг өдөрт түлхүү хэрэглүүлж байна.
Улиастай сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал:
- "Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэхэд шим тэжээлтэй хоол хүнс хамгийн чухал юм. Хүүхдийн дархлааг уламжлалт анагаах ухааны аргатай хослуулан дэмжиж байгаа нь ч үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн дунд томуугийн улмаас цэцэрлэгийн завсардалт харьцангуй бага байна. Хүүхдүүд маань эрүүл байх нь хамгийн чухал." хэмээн ярилаа. 
Мөн "Цэцэрлэгийн тогооч, багш нар хамтран дархлаажуулалтын 7 хоногт хүүхдүүдэд хүнсний ногооны ач холбогдлыг таниулж байна. Эрүүл монгол хүнсийг багаас нь төлөвшүүлэх нь чухал юм. Тиймээс бид цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд хүнсний ногоо бүрийн шим тэжээл, хүний биед ямар чухлыг таниулсан зорилтот хичээлийг тогтмол зааж байна" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21