Dark Light
Нийгэм | 2025-12-16

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн өдөр тутам живх хэрэглэдэг 2-оос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд живхний үнийн хөнгөлөлтийг олгож байна;
Живхний үнийн хөнгөлөлтөд хамрагдах нэрсийн жагсаалтыг эхний байдлаар аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс гаргасан;
Хэрэв дээрх жагсаалтад нэр ороогүй бол харьяа өрх, сум, багийн эмч, хяналтын эмчид хандан дээрх комиссоор тодорхойлуулах хүсэлтээ өгнө үү /комисс цахимаар тодорхойлж болно/;
Хүүхдийн комиссын шийдвэртэй эцэг, эх, асран хамгаалагч өөрийн сонгосон байгууллагаас (хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, эмийн сан зэргээс) нэхэмжлэх эсвэл худалдан авсан баримтыг үндэслэн олгоно;
Иргэн бичиг баримтаа ehalamj.mn цахим систем эсхүл өөрийн асран хамгаалагч нь биеэр сум, хорооны ажилтанд очиж хүсэлтээ өгч болно;
2025 оны төсвийн жил дуусах гэж байгаа тул 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн тохиолдолд 2025 оны 12 дугаар сарын нөхөн олголтоор хөнгөлөлтийг олгоно;
2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2025 оны хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг хүлээж авах бөгөөд 12 сарын 18-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд хүсэлт гаргасан тохиолдолд хөнгөлөлтийг 2026 оны 01 дүгээр сард нөхөн олгоно;
Живхийг иргэн өөрийн сонгосон газраас авах бөгөөд сум, хорооны эсхүл аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын ажилтан ямар нэг байгууллага санал болгохыг хориглоно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21