Dark Light
Нийгэм | 2025-12-16

ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ГЭР БҮЛИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ ХҮЛЭЭН АВНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиензагийн гэр бүл Монгол Улсын ерөнхий прокурорын газарт хандлаа. Энэ талаар сэтгүүлч С.Будрагчаагаас тодрууллаа. 
Эхний ээлжинд бид хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаж байна. Хавтаст хэрэгтэй танилцсаны дараа дараагийн үйл ажиллагаанууд хийгдэнэ. Гэр бүл нь бас энд шалгуулах маш зузаан баримт бас аваад ирсэн байна лээ. Түүнийгээ Улсын ерөнхий прокурорт өөрсдийн биеэр өгнө гэсэн. Азаар Улсын ерөнхий прокурор өөрийн биеэр хүлээж авах гэж байгаа юм байна. Сая Тамгын газар нь дарга гарч ирж хэллээ. Филиппинээс ирсэн гурван хүнийг хуульчтай нь хамт Улсын ерөнхий прокурор хэргийн оролцогчид гэж үзэн хүлээн авахаар болжээ. Энд хэргийг 2012 оны нэгдүгээр сард хаасан байдаг байх аа. Хэрхэн яагаад хаав гэдэг товчхон мэдээлэл өгөх юм байна. Улсын ерөнхий прокурорын газраас ажил хэрэгч хандаж байгаад маш их баяртай байна. 
-Энэхүү хэргийн эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хийх үеэр танд дарамт шахалт ирсэн зүйлүүд бий юу?
-Байгаа. Намар байх аа. Би нимгэн хувцастай явж байсан гэхээр. СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс намайг дуудсан. Би гайхаад юу болсон юм бол гээд гайхаад очтол Австри улсын шүү... Иргэн Д.Сэргэлэн гэдэг нэр байхгүй Австри улсын албан бланк дээр Австри улсын өргөмжит консулын нэр төрд ноцтойгоор халдаж, Австри улсын нэр төрд халдлаа гэдэг ер бусын өргөдлийг Д.Сэргэлэн гуай өгсөн байсан. Тэгээд би гайхсан л даа. Энэ хүний хөдөлмөрийн мөлжлөг, боолчлол яагаад Австри улстай холбогдчихдог билээ. Австри улс тэр хүчирхийллийг үйлдсэн юм уу. Сонин байгаа биз дээ. Тухайн үед хэргийг шалгаж байсан мөрдөгч баримт үндэслэн ийм нэвтрүүлэг хийж байгаа гэдгийг ойлгоод хэргийг хааж байсан. Дараа нь аравдугаар сард байх нэлээд сэрүүхэн болчихсон байсан. ХУД-ийн цагдаагийн газраас Эрэлийн Эрдэнэбатын гомдлоор шалгаж байна гэсэн. Надад тушаалаар хэрэг тохох маягтай маш дээрэнгүй ярьсан. Нэг гэр бүл хэдэн газар өргөдөл гаргадаг юм. Нэг бол Сүхбаатарт, нэг бол Хан-Уулд. Намайг СБД-ийн цагдаагаас шалгаж байгаа. Очиж чадахгүй гэхэд тэр хэрэг ор сураггүй алга болсон. Ямарваа нэгэн гомдол цагдаад гаргасан бол заавал мэдүүлэг авч хаадаг. Гэтэл мэдүүлэг ч байхгүй ор сураггүй алга болсныг бодоход цагдаагийн нэрийг барьж хэн нэгэн намайг хорлох гэсэн үү, ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа яваад л энэ хэрэг ор сураггүй алга болсон байх аа. 
Эрдэнэбатын гэр бүл энэ хэргийг няцааж байгаа бол баримтаа гарга. Үнэхээр тэр үед Жажа монголд байгаагүй бол баримт нь өөрсдөд нь байгаа шүү дээ. Паспортоо гаргаад тэр үед манай хүү монголд байгаагүй гээд дэлгэ л дээ. Ямар ч утгагүй нэг цаас гаргачхаад попорч байгаа энэ үйлдэл нь эдгээр хүмүүс ямар хүмүүс вэ гэдгийг нь харуулсан үйлдэл боллоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21