2025 оны 12 сарын 12-ны өдөр Монголын бурхны шашинтны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын Тэргүүн их хамба ламын Ажлын албаны дарга, гавж Д.Нямсамбуу лам Өвөрхангай аймгийн Хархорин суманд зочилж, ШШГЕГ-ын харьяа 423-р ангийн 350 орчим хүмүүжигчдэд бурхны сургаалын мөн чанар, үйлийн үр, сэтгэлээ удирдаж аз жаргал, амар амгаланг бүтээх тухай айлдвар айлдан, сэтгэл төвлөрлийн анхан шатны бясалгалын дасгал үйлдүүлэн, Эрдэнэзуу хийдийн лам нартай сан, сэржим тэргүүтэн уншлаа.
Мөн тэрээр Бат-Эрдэнэзуу хийд, "Эрдэнэзуу" музейн хамт олонд бурхны шашны утга учир, МБШТ- Гандантэгчэнлин хийдээс явуулж буй бодлого, үйл ажиллагааны тухай танилцуулга хүргэв.
|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|
АДМИН








Нийгэм









