Dark Light
Нийгэм | 2025-12-16

ТУННЕЛИЙН ИХ БИЕИЙН БҮТЭЭЦИЙГ ТҮЛХЭХ ТЕХНОЛОГИОР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, автозамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нүхэн гарц барих төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ингэхдээ төмөр зам, авто замын хөдөлгөөнийг тасалдуулахгүй байх хүрээнд төслийн гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцыг барихдаа туннелийн их биеийн бүтээцийг төслийн талбайд урьдчилан цутгаж бэлтгэн, төмөр замын суурь бүтээцийн доогуур домкратаар түлхэж оруулах (box jacking) технологиор гүйцэтгэж дууслаа. Энэ арга нь төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр гүйцэтгэдэг бөгөөд олон улсын практикт өргөн хэрэглэгддэг өндөр нарийвчлал шаардсан технологи аж.

Урьдчилан бэлтгэсэн туннелийн бүтээц нь ойролцоогоор 2,200 тонн жинтэй бөгөөд тооцоологдсон ачааллын дагуу 500 тоннын даацтай 8 ширхэг гидравлик домкрат, 76 литрийн тосны багтаамжтай насос бүхий хоёр иж бүрдэл системийг ашиглан түлхэлт хийжээ. Түлхэх явцад бүтээцийн хэв гажилт, суулт үүсэхээс сэргийлэх зорилгоор ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 метрийн өргөнтэй гулсах тавцан байгуулан хөдөлгөөнийг жигд, хяналттай гүйцэтгэсэн байна. 

Гуравдугаар байршлын нүхэн гарцыг 2026 оны долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоо судалгаа хийгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21