Dark Light
Нийгэм | 2025-12-16

ЦАХИЛГААН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ ДУУСЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт дулааны станц барих ажил хийгдэж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын хариуцах цахилгаан хангамж, цэвэр бохир, ариутгах татуургын дэд бүтцийн ажил хийгдэж дууслаа.
Цаашид шинээр баригдаж буй дулааны станцын ашиглалтад орохтой холбогдуулан цахилгаан хангамжийн 35 кВ-н 2.9 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/6 кВ-н 2х2000 кВа хүчин чадалтай дэд станц, 8 ус дулаан дамжуулах төвийн цахилгаан хангамжийн 0.4 кВ-н цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил дуусч, ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулав.
Барилга угсралтын ажлыг Инфраструктур сүлжээ ХХК 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж | Эрчим хүчний яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21