Dark Light
Нийгэм | 2025-12-16

"СӨРӨГ ХҮЧИН" ГЭДЭГ НЭР УЛАМ СУЛ ДОРОЙ, ОРГҮЙ ХООСОН ЗАМХРАХ НЬ...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засаглалыг шүүмжилж, алдааг нь засах бодит санал, хууль эрх зүйн шийдлийг боловсруулж, нийгэмд хэрэгтэй хууль санаачлах үүрэг сөрөг хүчнийх. 2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Энд Ардчилсан нам 42 суудалтай. Угтаа сөрөг хүчний дуу хоолой болж чадах цорын ганц гэж хэлж болох нам нь АН. Гэвч өнөөдрийн Монголын улс төрд сөрөг хүчний дуу хоолой даанч дутагдалтай байна. Сонгогдоод 1.6 жил өнгөрч байхад нэг ч хууль санаачлаагүй гишүүд олон. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нарыг нэрлэж болно. Залуу гишүүд энэ мэтээр гадагшаа томилолтоор явах, бусдыг шүүмжлэх, бусдын санаачилсан хуулийн төслүүдийг үгүйсгэхэд анхаарал хандуулах болж өөрсдийн хууль санаачлах үүрэгт ажлаасаа улам л холдож, хий хоосон улстөржихдөө гаршиж буй нь илт. 
Ерөөс шүүмжлэлийн гол сэдэв нь хотын дарга Х.Нямбаатар болон түүний удирдаж буй хотын бодлого, үйл ажиллагаа. Товчхондоо тэд үндсэн ажлаа хийхээсээ илүү рейтинг өндөртэй улс төрчийг шүүмжилж тодрох зорилготой болчхоод байна. Тэдний олон нийтийн сүлжээнд ярьж буй элдэв яриа, улс төрийн тайзнаас хэлэх үг нь Х.Нямбаатарыг муулах, харлуулах нэг л агуулгатай болчихлоо. Хотын удирдлагын бодлого, шийдвэрийг шүүмжлэх нь ардчилсан нийгэмд байж болох хэвийн үзэгдэл. Гэхдээ шүүмжлэл гэдэг нь баримт, судалгаа, шийдэл дагуулсан байх ёстой. Харин өнөөгийн нөхцөлд Ардчилсан намын зарим гишүүний зүгээс гарч буй мэдэгдлүүд нь “Ямар хуулийн аль заалтаар, юуг сайжруулах вэ” гэсэн асуултад хариулт өгөхийн оронд хувь хүн рүү чиглэсэн улс төрийн дайралт болон хувирч байна. 
Сонгогчид иргэдийн амьдралыг сайжруулах шийдэл, санаачилга, бодит ажил хэргийг сөрөг хүчнээс хүлээдэг. Гэтэл өнөөдөр хууль санаачлах нь бүү хэл мөрийн хөтөлбөртөө тусгаж, амлалт өгч байсан ажлууд нь хэрэгжихгүйгээр үл барам бүр мартагдаж, ажлын үр дүнгээр өрсөлдөхийн оронд дуулиан шуугианаар анхаарал татах гэж оролдож буй нь харамсалтай.
Хэрвээ Ардчилсан нам үнэхээр ард түмний итгэлийг сэргээе гэж бодож байгаа бол нэг хүнийг муулах энэ улс төрөөсөө татгалзаж, улс орны тулгамдсан асуудалд чиглэсэн бодит хууль, бодлогын шийдлүүдийг танилцуулах цаг аль хэдийнээ болсон. Энэ хэвээр удвал АН-ын “Сөрөг хүчин” гэдэг нэр улам сул дорой, оргүй хоосон болж замхран алга болох нь.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21