2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр та сайн сэтгэл зүйтэй байж чадна. Найз нөхдөдөө зарим асуудлыг нь шийдэхэд тусалж, хүнд нөхцөл байдлаас гарах гарц олж өгнө. Нэрэлхүү зангаасаа болж хүмүүст бүтэхгүй амлалт өгөхөөс болгоомжил. Тогтмол цалинтай ажил нь хуримтлал үүсэхгүй ч эрсдэлтэй төслөөс илүү дээр санагдана.
Үхэр: Өнөөдөр цагийг энгийн орчинд өнгөрөө. Таны бардам зан, хувиа хичээсэн байдал эргэн тойрныхны дургүйцлийг хүргэж, зөрчилд хүргэж болзошгүй. Зарим шийдэгдээгүй асуудал, өр төлбөр зовоосоор байна. Санхүүгийн асуудал шийдэхийн тулд ирээдүйгээ өөдрөгөөр харах хэрэгтэй. Хайрын холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Сонирхолтой уулзалт шинэ амрагийн холбоо хүлээж байна.
Ихэр: Амьдралаа өнгөцхөн нэр төдий үйлдлээр бүү хүндрүүл. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, мэргэжил албан тушаалын хувьд өсөн дэвших сонирхолтой хүн бүрийн хувьд амжилттай цаг үе. Хүнээс санаандгүй санхүүгийн тусламж авах боломжтой. Харин түншүүдэд тохиолдох хүндрэлүүд таныг зөв чиглэлд төвлөрч ажиллахад саад болж байна.
Мэлхий: Урлагийн салбарт ажиллагсдад таатай үе. Хамтын үйл ажиллагаа илүү бүтээлч байх болно. Залуу хүмүүс сэтгэл зүрхийг эзэмдсэн жинхэнэ дурлалтай учирна. Ойр дотно харилцаанд орохоос бүү зугт. Гэхдээ чин сэтгэлээс гараагүй үйлдлийг анхаарах хэрэгтэй.
Арслан: Гаднын нөлөөнд автахгүйн тулд илүү сонор сэрэмжтэй бай. Үр ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Шинэ ажилд орж, өөрийгөө сорих боломж гарна. Гэхдээ асуудал бэрхшээл рүү толгойгоо шумбуулах хэрэггүй. Бусдын эрхшээлд орох аюул тулгарч болзошгүй.
Охин: Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс бусдын нөлөөнд бүү авт. Та бүгдийг бодож, тунгааж шийдвэр гаргаж занш. Амарч тайвшрах эсвэл ойртож буй аюулыг мэдрэх чадвараа хөгжүүлж чадна. Болгоомжгүй хайнга байдал таны бүтэлгүйтлийн шалтгаан болно. Иймээс сонор сэрэмжээ дээшлүүл.
Жинлүүр: Хэрүүл маргаан, таагүй явдал болж болзошгүй өдөр болно. Ахмад хүмүүс, эцэг эхтэйгээ харьцах харилцаагаа сайжруул. Романтик учрал, зугаа цэнгэл зэрэг нь ердийн улиг болсон харьцаанд шинэ соргог мэдрэмж авчирна.
Хилэнц: Эргэн тойрондоо халуун дулаан, амар амгалан уур амьсгалыг бий болгож, хайртай хүмүүстээ халамж тавь. Архаг өвчин сэдэрч болзошгүй. Ажлын төлөө байнга шаналах нь сэтгэлийн хямралд оруулна. Хайр дурлалын харилцаанаас үнэнч сэтгэл, хувирамтгай байдал аль алийг нь авах болно. Хайртай хүнтэйгээ оройг болзож өнгөрүүл.
Нум: Уран бүтээлч хүмүүс уулзалт, тэмцээн зохион байгуулахад таатай. Өнөөдөр та төдий л танил бус үйл ажиллагааг ч хэрэгжүүлж чадна. Хамтран ажиллагсдаас хөндлөнгөөс авах тусламжаа нөхөх болно. Биеийн дархлаа муудах, зүрх судасны өвчин тусах нигууртай байна.
Матар: Анхаарлаа төвлөрүүлж хянамгай бай. Таны хувийн сонирхол бүхнээс түрүүнд тавигдана. Мөнгөн орлогын үүсвэр олох ажил олбол өөрөөрөө бахарх. Чухал баримт бичиг боловсруулах, гэрээ дүрэмд гарын үсэг зурахдаа няхуур ханд.
Хумх: Өнөөдөр хувийн онцлог давуу талаа сайн ашигла. Ойр дотнын хэн нэгэн таны авьяас чадварыг дэмжиж, уран бүтээлд тань тусална. Ажил төрлийн түншлэл дээр харилцан ашигтай хамтрагчдадаа цаг зав гарга. Эргэн тойрны хүмүүс болон болж буй үйл явцад ижил дүгнэлт хийхэд сэтгэл санааны хэвийн бус байдал саад болж байна.
Загас: Хайр сэтгэлийн харилцаанд ахиц гарна. Шинээр хүнтэй танилцах эсвэл өмнө сэтгэлтэй байсан хүнтэйгээ санаандгүй таарах зэрэг үйл явдал болох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа ч сайн байна. Аз турших, хөнгөмсөг үйл явдалд оролцох зэргээс хол бай.
АДМИН








Нийгэм









