Dark Light
Нийгэм | 2025-12-17

АЙМАГ, ДҮҮРГИЙН ТҮВШНИЙ ОЛИМПИАДУУД ЗОХИОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-т заасан “улсын олимпиад, мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам, ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам баталж мөрдүүлэх” чиг үүргийнхээ дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалаар “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг батлан, мөрдөн ажиллаж байна. 
Тус журамд “Монгол Улсад олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь олимпиадын ерөнхий хороо болон дэд хороо байна.” гэж заасан бөгөөд олимпиадын ерөнхий хорооны 2025 оны наймдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар 2025-2026 оны жилд зохион байгуулагдах олимпиадын хуваарийг хэлэлцэн баталж, тогтмол ажлынхаа төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.      
Энэ хичээлийн жилд төрөлжсөн олимпиадыг 12 судлагдахуунаар зохион байгуулах бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд аймаг, дүүргийн түвшний олимпиадууд зохион байгуулагдах юм.  
Өнгөрсөн амралтын өдрүүдээр математикийн олимпиад зохион байгуулагдсан бөгөөд өнөөдөр дүүргийн Түүх, Нийгмийн ухаан, Физикийн аймаг, дүүргийн түвшний олимпиад зохион байгуулагдаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22