Dark Light
Нийгэм | 2025-12-17

УБТЗ: УЛААНБААТАР-ЭРЭЭН ЧИГЛЭЛИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар төмөр зам ХНН-ээс Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орсныг мэдэгдлээ.
Зорчигчийн урсгал багассантай холбогдуулан 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн хооронд Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчийн 22 дугаар  галт тэрэгний аяллыг цуцалж байна. Улмаар, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг 7 хоногийн 4 өдөрт 5 удаа аялдаг байсныг дараах байдлаар өөрчиллөө. 
2025.12.11-ний өдрөөс эхлэн Улаанбаатар -Эрээн чиглэлийн галт тэрэг дараах хуваариар явахаар болжээ. 
Даваа гарагт 20:22 цагт,
Пүрэв гараг 07:18 цагт,
Баасан гараг 20:22 цагт тус тус аялна.
Харин Пүрэв, Ням гарагийн 20:22 цагаас хөдлөх 22-р галт тэрэг дээрх хугацаанд аялахгүй болсныг мэдэгдье.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22